Тайваны сөрөг хүчний  “Ардчилсан дэвшилт нам” хакерууд  Хятадын эх газрын дэмжлэгтэйгээр чухал нууц мэдээллийг хулгайлсан гэж мэдэгджээ. 2012 оны 1-р сард арал дээр болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой баримт бичгүүдийн тухай яригдаж байгаа ажээ. Франс Пресс агентлагийн мэдээлж буйгааар Тайваны ардчилагчид сүүлийн дөрвөн сарын турш  Хятадын эх газраас хэдэн арван хакеруудын   тус намын  цахим хаягуудын  IP дайралт хийж буйг хянаж байжээ. “Энэ бол Хятадын   эх газрын хакеруудын туслалцаатайгаар гадаадаас   мэдээлэл олж авах гэсэн ердийн практик гэдэгт  бид итгэлтэй байна. Энэ нь дэлхийн Интернетийн сүлжээнд хүчтэй заналхийлэл бий болгож байна “гэж “Ардчилсан дэвшилт намын” төлөлөгч Чэнь Чимой мэдэгджээ.  Өнгөрсөн долоо хоногт MsAfee  компани нийтэлсэн мэдээлэлдээ 14 оронд  дэлхийн түвшингийн 72 төрийн болон хувийн байгууллага  хакеруудын золиос болоод байгаа гэж нийтэлсэн ажээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар хакерууд Хятадын дэмжлэгээр ажилладаг байна. Хятадын албан ёсны ХМХ –үүд  MsAfee  компани шинжээчдийн сэжгийг “хариуцлагагүй” мэдэгдэл гэж бичжээ. Тайваны  үндэсний аюулгүй байдлын удирдах газрын мэдээлснээр  2010 онд тайваны засаг захиргааны вебхуудаснууд 500 мянган хакеруудын дайралтанд өртөж байжээ. Тэдгээрийн 12 % нь  Хятадын эх газрын хакеруудаас ирсэн байсан гэж Франс Пресс мэдээлжээ.