Тува, Алтай, Башкир, Хакасийн болон Монгол улсын нилээд хэдэн аймаг оролцсон  Олон улсын “Эсгийн хээ угалз” хоёр дахь   наадам Тувагийн нийслэл Кызылд 8-р сарын дунд үед болно. Наадам Тува улс байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдсан аж. Энэхүү үзэсгэлэн дээр Оросын янз бүрийн өнцөг булангаас  болон Монголын  улсаас эсгийгээр хийсэн бэлэг дурсгалын зүйлүүдийг худалдан авч болох нь. Наадмын хүрээнд  гэрийн үзэсгэлэн -худалдаа, уламжлалт ардын гар урлалын бүтээгдэхүүн  болж, уралдаан тэмцээн зохион явуулах ажээ.Эсгийн анхны наадам өнгөрсөн жил Тува улсад зохион явагдсан бөгөөд олон тооны оролцогч, зочид, сонирхогчдыг цуглуулжээ. Энэхүү арга хэмжээ нь ноосоор эсгий хийх  уламжлалаалт зан үйлийн нэг юм.  Арга хэмжээг Тува улсын Соёлын яам тус улсын Хөдөө аж ахуй болон хүсний  яамны дэмжлэгтэйгээр зохион явуулж байгаа ажээ.