Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон  Лондонгийн гудамжинд  дэг журам тогтоохын тулд шаардлагатай бүхнийг хийхээ амлав. Өнгрөсөн амралтын өдрүүдэд эхэлсэн үймээнд оролцогчдыг Кэмерон гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд, Засгийн газар тэдэнтэй тэмцэх болно гэв. Пүрэв гаригт британий парламентын гишүүд нэг өдөр амралтаа таслана. Тэд  хотуудад гарч байгаа үймээнийг хэлэлцэн, улс орны байдлын тухай хамтарсан мэдэгдлийн утга санааг тохиролцон батлах болно –гэж Их Британий ерөнхий сайд мэдэгдэв. Түүнчлэн, ерөнхий сайд хэлэхдээ мягмар гаригийн үдшээс Лондонд 16 мянган цагдаагийн ажилтнууд эргүүл хийх болсон тухай мэдэгдэв. Лондонд залуучууд  архины лонх, чулуугаар  гурван өдрийн турш дэлгүүрийн  үзмэрийн шилийг  хагалж байна. Шөнөөр автомашин болон байшин барилгуудыг галдан шатааж байна. Мягмар гаригт бритьаны нийслэлээс Бирмингем, Ливерпуль болон Бристоль хотууд руу үймээн шилжээд байна. Эмх замбараагүй байдлыг гол буруутан залуучууд байгаа бөгөөд тэд гар утасны холбоог ашиглан нэгэн зэргийн дайралтыг хийж байгаа ажээ. Үймээнд оролцогчдын ихэнхи нь  ажилгүйдэл ихтэй дүүрэгт амьдардаг бөгөөд нийгмийн тэтгэмж буурснаас нэрвэгдээд байгаа ажээ. Тэд ярихдаа:  өөрсдийгөө нийгмээс тасарсанд үздэг гэнэ. Хэдэн өдрийн өмнө   Лондонгийн хойд хэсэгт цагдаагийнхантай буудалцааны үеээр  29 настай Марк Дагганыг амь үрэгдсэн юм. Одоогийн байдлаар үймээнд оролцсон 300 гаруй хүнийг баривчлаад байгаа бөгөөд тэдний 68 нь хэрэгт буруутгагдаад байна.

Гэрэл зураг