Даваа гаригт Түвдийн Засгийн газрын шинэ тэргүүн цөөлөгт байгаа Лобсанг Сангай тангараг өргөв. 43 настай Дели, Гарвардын их сургуулиудад дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн мэрэгжилтэй   улс төрч, одоо болтол олон нийтэд төдийлөн  нэрд гараагүй нэгэн. Дээрхийн гэгээнтэн  XIV  Далай-лам өөрийн улс-төрийн бүрэн эрхээс татгалзаж, өөртөө оюуны санааны–шашны  тэргүүний үүргийг үлдээн Лобсанг Сангайгийн өмнө  улс төрчийн  замыг  нээлээ. Энэ түүхэнд авч үзэх хэдэн тал бий. Юуны өмнө энэ нь Түвдийн статусын тухай асуудал юм. Бидний мэдэж буйгаар дээрхийн гэгээнтэн XIV Далай-лам 1959 онд тус улсыг хятадын цэрэг эзлэж авсны дараа  тэр гадаадад цугтан гарах шаардлагатай болсон. Хэдэн арван жилийн турш Түвдийг Хятад улс тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна, өөрийн хөрш орон  болоод  Энэтхэгийн бүс нутагт хятадын геополитикийн гол өрсөлдөгч гэдгийг зөвшөөрөөгүй ирсэн юм. Дээрхийн гэгээнтэн XIV Далайн-лам Түвдийн тусгаар тогтнолын төлөө идвэхитэй тэмцэл хийж ирсэн. Гэхдээ түүний оюун санааны тэргүүн, улс төрийн удирдагчийн  идэвхитэй байдал хоёрыг зэрэгцүүлэхэд төрийн дээд түвшинд харилцаа холбоо тогтооход бэрхшээлтэй байсан юм. Түүний улс орнууд руу хийж байгаа бүхий л айлчлалыг  хятадын эрх баригчид  сөргөөр хүлээн авдаг байв. Хятад улсын нэр хүнд дэлхийн тавцан дээр  арван жил тутамд өсөн нэмэгдэж байсан болохоор дэлхийн орнууд  хоёр дахь өнлөө бүхий том гүрэнтэй харилцаагаа муутгахыг хүсдэггүй байв. Улс төрийнхөө бүрэн эрхээс татгалзсныхаа дараа дээрхийни гээгээн Далай-Лам хоёр гарынхаа хүлээсийг тайллаа. Одооноос тэрээр дэлхийн улс төрчидтэй уулзалдахад нь түвдийн тусгаар тогтнолыг дэмжиж байна гэсэн тэмдэг болгохгүй. Гэхдээ нөгөөтэйгүүр, энэ нь тэмцлийг ч гэсэн жаахан хүндрүүлээд авлаа. Түвдийн шинэ ерөнхий сайд Далай-ламын адил нэр хүнд үгүй. Гэхдээ түүний хийсэн анхны мэдэгдлээс үзэхэд тэр тийм ч амар амьтан биш бололтой. Лобсанг Сангай нь тангараг өргөснийхөө дараа Түвдийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн нь” хаашаа ч яваагүй” гэж мэдэгджээ. “Түвдэд ямарч социализм үгүй. Тэнд зөвхөн кончлол л байна. Түвдэд байгаа Хятадын удирдлага шудрага бус, тэвчихийн аргагүй” гэж Түвдийн шинэ ерөнхий сайд мэдэгджээ.

    Түвдийн залуучуудын их хурлын идэвхитэй тэмцэгч асан Лобсанг Сангайн  энэхүү мэдэгдэл мэдээж хэрэг Бээжинд  анзаарагдахгүй өнгөрнө гэж үгүй. Тэнд түвдийн удирдлагын  энэхүү өөрчлөлтийг маш болгоомжтой хүлээн авчээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай -лам  хязгаарлагдмал ч гэсэн жаахан эерэг нөлөө үзүүлэхийн тулд улсын тэргүүнээс огцорчээ, ингэхдээ өөрийнхөө бодлогод юу г өөрчилсөнгүй. Тийм гэж үү? Жинхэндээ ийм байлаа ч гэсэн, Түвдийн төлөө кампанит ажлыг идэвхжүүлэхийн тулд энэ нь маш азгүй сонголт гэж  Оросын стратегийн шинжилгээ судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзээд «Өнөөдөр дэлхийн орнууд дунд, тэр дундаа хамгийн хурц өрсөлдөгч Хятадыг оруулад ч тэр, түүнтэй харилцаагаа хурцатгахыг сонирхож байгаа орон үгүй.  Дэлхийн гол өрсөлдөгч АНУ өөрийн дотоод асуудлууддаа дэндүү хутгалдаад, дэлхийн тэргүүлэх гүрний статусаа алдаж буйдаа түгшиж байгаа цаг» гэв. Бүс нутгийн гол өрсөлдөөгч Хятад-Энэтхэг өөрсдийн асуудлыг гаргаж, хоёр талын харилцааг хүндрүүлэхийг зорихгүй байна. Тийм ээ, эдгээр тулгамдсан  асуудлууд нь  хадгалагдсаар байна. Тэрч бүү хэл 2003 онд Энэтхэг улс Түвд нь хятад улсын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан юм. Ингэж тэр Хятадын  тал түүний  Сиккимагийн асуудлыг хүлээн зөвшөөрүүлсэн юм. Өнөөдөр энэ асудлыг дахин сэргээх нь Энэтхэг улсын ашиг сонирхолд яавч нийцэхгүй нь мэдээж юм. Тэгэхлээр Түвдийн шинэ удирдагчийн бодол санаа ямарч байсан тэр тусгаар тогтнолын асуудлаар  олон улсын өргөн дэмжлэг  авах нь талаар өнгөрсөн. Энэ нь юутай ч тэр европ, америкийн хотуудад нилээд хэдэн жагсаал цуглаан төдийгөөр хязгаарлагдах болохоос,  улс төрийн түвшинд Бээжинг  нөхцлөө чангатгах хэмжээний  арга  хэмжээ болохгүй нь лавтай.