Москва, Сеүл нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийх  “зургаагийн” яриа, хэлэлцээг сэргээхэд шаардагдах тохироог бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Өмнөд Солонгосын  ГХЯ-ны тэргүүн Ким Со Хвантай хийсэн уулзалтын дараа мэдэгдэв.  Тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхэд  сонирхолтой байгаа БНАСАУ, Хятад, Япон,  АНУ-ыг туйлын хариуцлагатай, алсын хараатай байхыг уриалав. Солонгосын хойгт дахин мөргөлдөөн гаргахгүй байх нь чухал бөгөөд байдлыг санаачлагатай урсгал руу шилжүүлэх нь чухал юм гэж Сергей Лавров мэдэгдэв.  Үүнд Орос улс бодит үйл ажлаараа оролцоно.Тэрээр БНАСАУ, Өмнөд Солонгост нэгдсэн хоолойгоор байгалийн хий нийлүүлэх саналыг тавихыг санаархаж байна, гурван талын гэрээ байгуулах төсөл нь хоёр Солонгосыг эвлэрхэд тустай бөгөөд  Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй болох юм. Одоо Орос-БНАСАУ болон Орос-Өмнөд Солонгос улсын байгалийн хийн  удирдагчдын түвшингийн уулзалтууд болж байна. Сергей Лавровын ярьснаар эдгээр нь нилээд тодорхой болж байгаа аж. Энэ нь  Москвагийн  гурван талын уулзалтаар энэ асуудлын хандлагуудыг хэлэлцэхэд   хүчин чармайлтаа нэгтгэх  боломжтой болох юм. Ингэхдээ дан ганц байгалийн хийн салбарт  ч  биш.  Орос улсаас эрчим хүчний  шугамыг Хойд, Өмнөд Солонгост  тавих болон  хоёр Солонгост Оросоор дамжин  Европ руу явах  төмөр замыг Москва санал болгоод байгаа юм.  Эдгээр төслүүдэд  улс төрийн дэмжлэг үзүлэхээ  Сергей Лавров амласан юм. Сайд Сеүл, Пхеньяныг ийм байр суурь эзлэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Одоо 2008 онд тасарсан “зургаагийн” яриа хэлэлцээг сэргээх идэвхитэй ажил өрнөж байна. Сүүлийн тавьсан   санал санаачлага яриа хэлэлцээний үеэр Москвагийн байр суурийг нилээд бэхжүүлэх байх гэж  Оросын ШУА-ийн Алс-Дорнодын Солонгос судлалын эрдэм-шинжилгээний төвийн    захирал Александр Жебин хэлээд «Яриа, хэлэлцээнд оролцогч зарим талуудаас онцлог нь хойд  солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд     Москва нь үргэлж  санаачлагатай  ханддаг байсан.  Москва нь 2005 оны 9-р сарын 17- нд “зургаагийн” хамтарсан мэдэгдэлийг багцаар нь  шийдвэрлэхийг санал болгож байсан.   Чухамдаа Москва  Дельта-Эйша банкийг мухардлаас гаргахад нөлөөлсөн.Энэ жил Москва нь  БНАСАУ-ыг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр яриа, хэлэлцээнд оролцох зөвшөөрөлд хүрсэн юм» гэв. Орос улсын статусыг зургаан талт хэлэлцээрт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өргөсөн юм. Тэрээр БНАСАУ-ын ард иргэдэд  50 мянган тонн гурил нийлүүлэх шийдвэр гаргасан юм. Чухамдаа  Хойд Солонгосын удирдагчид Орос улсад ийм тусламж үзүүлэхийг хүсч хандсан юм.  Тусламжийн хэмжээ одоогийн Сеулийн 8-р сарын сүүл хүртэл тус улсад нийлүүлж буй  2,5 тонн гурилын  дэргэд сэтгэл хөдлөм юм.  Оросын хувьд бол хамгийн их хэмжээний нийлүүлэлт  үүнэс өмнө 10 мянган тонн гурил  байв гэж Александр Жебин тэмэдэглэв. Москва Хойд Солонгос улстай цаашид харилцаагаа улам бэхжүүлэх сонирхолтой байна.  БНАСАУ-ын дотоодын асуудлыг шийдвэрлэхэд Хойд-Өмнөд Солонгосын нийтлэг байдал хэвийн болохоос шалтгаална.  Үүнийг Сергей Лавров  Ким Сон Хван нарын уулзалтын дүн харуулсан юм. Пхеньянтай тогтоосон шинэ хэлхээ холбооны тухай ярихдаа Оросын ГХЯ-ны тэргүүн Орос улс  Ким Чен Ирийг хэдийнээс айлчлал хийхийг урьсан. Үйл явдлын өрнөж буйгаар энэхүү   айлчлалын  магадлал нилээд өндөр байна.