Өнөөдөр Улаанбаатарт  Дэлхийн монголчуудын Х их хурал ажлаа эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс  дамжуулж байна:

        Улаанбаатарын төв хэсэгт ер бусын сонин дүр зургийг харж болох байлаа. Унгар, Польш, Франц, Англи, Герман, Орос, Өмнөд Солонгос, АНУ, Японоос ирсэн эдгээр эрдэмтэд  өөр хоорондоо  сайхан монгол хэлээр ярьцгааж байв. 1959 онд анхны дэлхийн монголч эрдэмтдийн их хурал хуралдснаас хойш Монгол улсын нийслэлд таван жилд нэг удаа дэлхийн орнуудын монгол судлаач эрдэмтэн мэргэд өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээл туурвилын үр дүнгийн талаар мэргэжил нэгт нөхдүүддээ  танилцуулахаар хуран цуглардаг уламжлал тогтсон юм. Энэ удаа монголын нийслэлд 30 орны 400 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Уламжлал ёсоор Орос улсын монголч эрдэмтэд энэхүү чуулганд оролцдог юм. Энэ удаагийн их хуралд хамгийн нэр хүндтэй төлөөлөгчид Орос улсаас иржээ. Улаанбаатар хотод Оросын монгол судлалын эрдэм шинжилгээний төвүүдийн - Москва, Санкт-Петербург, Эрхүү, Владивосток, Элистэй болон Улаан-Үд хотын төлөөллөгчид оролцож байна. Өнөөдөр Улаанбаатарын  Зана-Базарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейн танхимд Монголд нэр нь алдаршсан нэрт судлаач,  зураач Николай Рерихийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэн дээр Москвагийн  Рерихийн музейн цуглуулгаас дэлгэн харуулжээ.

         Монголч эрдэмтдийн их хурлыг Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж Монгол улс дэлхийн орнуудын хамтын ажиллагааны тухай голчлон ярьлаа. Арга ч үгүй биз, их хурлын гол сэдэв “Монголын гадаад бодлого болон түүний олон улсын түүхэн туршлага” юм. Гадаад бодлогын сэдвээс гадна тус улсад ардчиллын үйл ажиллагаа хэр амжилттай явагдаж байгаа тухай болон зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн тухай ч ярилцах юм.  Орчин үеийн хөгжлийг нүүдэлчдийн соёл иргэншлийн үндсийг хадгалан хослуулах боломжтой юу?Орос улсын төлөөлөгчид тус их хурлын таван салбар хуралдаанд орж ажиллана. Их хурал үргэлжилж байна.