Нагасаки хотын оршин суугчид  мягмар гаригт энэ хотыг америкийн  атомын бөмбөгт өртсөний 66 жилийн ойн дурсан, эмгэнэх ёслолын арга  хэмжээг зохион явуулав. Арга хэмжээнд  дэлхийн 46 орны төлөөлөгчид оролцсоны дотор АНУ-аас оролцов. Түүнчлэн, Нагасаки хотод японы ерөнхий сайд Наото Кан ирж оролцжээ. Нагасаки хотын дарга Томихиса Тауэ ёслолын арга хэмжээн дээр сэргээх  эрчим хүчийг идэвхитэй ашиглахыг уриалжээ. Энэ нь Япон улсыг АЦС-ыг ашиглахаас таатгалзах боломж олгох ажээ.  Түүнчлэн, Томихиса Тауэ дэлхийн хамтын нийгэмлэгийг цөмий зэвсгийг хорогдуулахын эсрэг идэвхитэй   тэмцэхийг уриалжээ. Нагасаки хотод 1945 оны 8-р сарын 9-ний өдөр   атомын бөмбөг хаясан бөгөөд нийт 74 мянган хүн амь үрэгдсэн юм. Нагасаки хотын хэдэн арван мянган хүн атомын бөмбөгдөлтөөс болж дараа дараагийн олон жил амь насаа алдсан юм.