Эдийн засгийн шил дарсан таагүй мэдээнүүд, ЕХ-ны өрийн тулгамдсан асуудлууд, АНУ- д хямрал гарах заналхийлэл, ДНБ –ний өсөлт саармагжих болсон энэ бүхэн нь  шинжээчдийн дунд дэлхийн шинэ хямралын тухай мэтгэлцээн бий болгоод  байна. Нөөцийн актив болчих доллар, алттай энэ тэнцүү  өрсөлдөгч үгүй нь   томоохон орнуудын өрийн асуудлууд, бүс нутгийн тэнцвэргүй байдал нь эдийн засагчдыг хөгжлийн шинэ загвар хайхад хүргэж байна. “Оросын дуу хоолой”радиод өгсөн ярилцлагадаа Оросын шинжээчид   өөрсдийн таамгийг дэвшшлэв. Одоогийн зөвлөхүүд “мөнгийг хэрхэн хадгалах вэ”гэсэн асуултанд “ алт болго” гэх юм уу,  эсвэл  боль гэдэг. Энд сонголтгүй. Гэхдээ эрэлт хэрэгцээ нь санал санаачилгыг бий болгодог гэдэг шүү дээ. Нөлөө бүхий шинэ төвөөр Хятад улс болж чадна, болох ч ёстой юм гэж  “Калита-Финанс” санхүүгийн  бүлгийн  шинжээч Алексей Вязовский итгэл дүүрэн байна. «Хятад  улс дэлхийн тэргүүлэгч орон болж чадна, гэхдээ юанийг доллараас чөлөөлж чадвал  шүү дээ. Одоогийн байдлаар бол юань нь доллартой дэндүү холбоотой байгаа юм. Тиймээс дэлхийн нөөц валют болж чадахгуй байна.  Үүний тулд тэр чөлөөтэй болж, хөрвөдөг болох хэрэгтэй. Түүнчлэн төрийн өрийн  дотоод зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Тэр үед хөрөнгө оруулагчид Хятадын төрийн облигацыг авахаар хөврөнө, ингэхдээ бүр юаниар худалдан авна.  Тэр үед харин байр солигдож, Хятад улс дэлхийн тэргүүлэгч орны байрыг эзлэж магадгүй юм» гэж Алексей Вязовский хэллээ.

         Сонирхуулахад, бүх гайхамшигтай зүйлүүдийг  урьд өмнө бодож олсон байж л дээ. Жишээ нь: европын нэгдсэн валют байна.  Ийм маягийн төсөл нь нилээд  хэдэн бүс нутагт гарсан билээ. Энэ бол “алтан динар”, “амеро”, “сукре”, “рубль” гэж “Финам менежмент” компаний ерөнхий эдийн засагч Александр Осин  хэлээд «ОУВС  дээр суурилсан сагсны валют байж болох юм.  Энэ тухай нэг бус удаа ярьж байсан. Энэ нь хятадын юань, бразилийн реал, евро, амеро байж болох юм. Эдгээр эвслүүд нь бүрэлдэн тогтож байгаа. Энэ нь Ойрхи-Дорнод, ТУХН орнууд болон ЕХ -той мөн хамааралтай юм. Америк тив дээр бол эдгээрг эдийн засгийн харилцааны хамтын ажиллагаа мөн явагдаж байна» гэлээ.Үндэсний валютаас үндэсний дээрх валют руу шилжих нь зайлшгүй болох ёстой юм гэж “Оросын дуу хоолой” радиогийн асуултанд хариулагч шинжээчид үзэж байна.”НЕОКОН”  санхүүгийн зөвлөгөө өгөх компаний ерөнхийлөгч, эдийн засагч  Михаил Хазин  ингэж ярьж байна. Тэрний үзэж буйгаар  цаашид дэлхийн эдийн засгийн гадаадын зээлээс үүдэлтэй  одоогийн дотоодын эдийн засгийг өсгөх загвар явцгүй ажээ. «Энэ загвар үнэхээр эцэстээ тулж ирээд байгаа. Онолын хувьд бол хоёрдогч загвар байж болох л юм. Тэр нь ямар байж болохыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Янз бүрийн валютын бүсэд янз бүрийн загвар гарахыг би үгүйсгэхгүй, гэхдээ хэн нэгэн нь социализмд эргэн орж мэдэх юм, хэн нэгэн нь төрийн капитализм рүү чиглэгдсэн үндэсний загварыг барьж байгуулах гэж байхад хаа нэгтээ либерал зах зээл байна» гэж Михаил Хазин  хэллээ. Одоогийн эдийн засгийн загварын хохирол  нь  дэлхийн зах зээлийн тогтвортой байдал АНУ ын юм уу Европын орнуудын гэрийн эзэгтэй нарын хэрэглээний түвшингээс шалтгаална гэж шинжээчид ойлгож байна. Харин одоо тодорхой, хэрэгжүүлж болох тийм шинэ загварыг хэзээ бидэнд санал болгохыг л хүлээх үлдээд байна.