Японы Сангийн сайд Йошихико Нода албан тушаалаасаа огцрох бодолгүй байна гэж Market Watch сайдын туслахын ярьсныг иш татан  уламжилжээ. Орон нутгийн ХТХ-д нийтлэгдсэн сайдын огцрох тухай мэдээллүүдийн дараа энэхүү няцаалт гарчээ. Нода нь Японы  парламент Засгийн газрын  төсвийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах хуулийн төслийг сайшаасны дараа огцроно гэж сул яриа гарсан байв. Тэр ийм маягийн юм ерөөс төлөвлөөгүй гэж сайдын туслах мэдэгджээ.