Сирийн засгийн газрын цэргүүд Дейр-эз Зор хотыг их буугаар галласаар байна,албан бус мэдээгээр энд 40 орчим хүн амь үрэгдээд байна. Саяхан нэрвэгсдийн тоо З дахин байжээ. Эмх замбараагүй байдлыг арилгах үүднээс Хама хотод тусгай ажиллагаа явуулсны үр дүнд хотыг эрх баригчид бүрэн хяналтандаа аваад байна. Хотод ус, гэрэл цахилгаан ирж,  харилцаа холбоо  сэргээд байна. Түүнчлэн, Саудын Араб, Катарын дараа  Кувейт, Бахрейн Дамаскаас Элчин сайд нараа дуудаад байна. Энэтхэг, Бразил, ӨАНУ –ын тэргүүн нар Сирийн эрх баригчидтэй  тус улсын байдлыг тогтворжуулах тухай ярилцахаар өөрсдийн төлөөлөгчдийг  илгээгээд байна. Өнгөрсөн 3-р сараас эхлэн тус улсад нийтийг хамарсан үймээн гарсаар байна.