АНУ-ын үнэт цаасны зах дээр гарсан ханшны уналтын дараа АНД-н орнуудын хөрөнгийн сангийн арилжааны явцад товъёог эрс унав. Хөрөнгө оруулагчид итгэл эвдснээс болж азийн товъёог сүүлийн гурван жилд хүрээгүй доод хэмжээнд уналаа-гэж Bloomberg агентлаг мэдээлж байна. MSCI Asia Pacific эмхэтгэсэн сангийн бүсийн товъёог 4,9 % буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлтэнд хүрлээ. Японы Nikkei - гийн 225 товъёог 2,46 %, Өмнөд Солонгосын Kospi -6, 02 %, Гонконгийн Hang Seng -6,10 % унасан . Ausbil Dexia Ltd компаний шинжээч Пол Ксиридасын үзэж буйгаар АНУ, Европ, Хятадын байдлаас болж хөрөнгийн зах дээр цаашид ханш улам унана гэсэн түгшүүр өсөх болно. Түүний ярьж байгаагаар: “ энэ бол үнэт цаасны хямралын сонгодог зам, шийдэл” гэжээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн ханшны уналт нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эдийн засгийн сүүлчийн үзүүлэлтүүдээс болон Европын өрийн хямралаас үүдэлтэй юм.S & P рейтингийн агентлагийн АНУ-ын рейтингийг “ААА”-гаас “АА+” буулгахаар шийдвэрлэсэн “сөрөг” таамаглал дэлхийн санхүүгийн товъёогийг үрэглэжлүүлэн бууруулж байна .