Кавказад хийсэн «таван өдрийн дайнаас» хойш гурван жил өнгөрлөө. Тэр үед Орос улс Өмнөд Осетийн эсрэг Гүржийн түрэмгийллийг зогсоосон юм. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн шинжээчид  2008 оны 8-р сарын  явдлыг дурсан санаж , бүс нутгийн өнөөгийн байдлыг хөндөж ярив. Гүржийн цэрэг 8-р сарын 8-нд шилжих шөнө Цхинвалд давшиж эхлэв. Өмнөд Осетийн нийслэлийн орон сууцны хорооллуудыг хүчтэй буудсан юм. Түүнчлэн оросын энхийг сахиулагчдын байрлалд давшжээ. Москва Өмнөд Осетийн энгийн номхон оршин суугчид түүний дотор Оросын олон иргэн амь үрэгдэж  байгааг  харгалзан Тбилисийг тогтоон барих ажиллагаа явуулахаар шийдвэрлэв. Мөн ажиллагаа таван өдрийн дараа дууслаа. Энэ нь үнэн зөв тов тодорхой ажиллагаа байсан бөгөөд Орос улс түрэмгийлэгч биш хамгаалагч гэдгээ нотлон харуулсан гэж  Оросын улс төр судлалын хүрээлэнгийн  захирал, улс төр судлаач Сергей Марков хэлээд «Тэр үед дээрх шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан ч Орос улс зөв арга хэмжээ авсан. 1-рт манай орон цэргийн ажиллагаа явуулж, Өмнөд Осетийн ард түмэн болон энхийг сахиулагчидаа хамгаалав. 2-рт Саакашвилийн цэргийн бүлэг болон түүний дэд бүтцийг бутцохисон юм. 3-рт Тибилисид цөмрөн ороогүй. Мөн Михаил Саакашвилийг баривчиж устгаагүй. Бид ухраагүй. Орос улсыг хүндэтгэх хэрэгтэйг  нотлон харуулсан» гэв. Москва Тбилисид халдан довтлосон гэж 2008 оны 8-р сард Европ мэдэгдсэн. Гэвч  Гүрж Өмнөд Осетийн эсрэг түрэмгийлэл үйлдснийг хожим хүлээн зөвшөөрчээ. 2008 оны 8-р сарын  явдлаас хойш Цхинвалд байсан Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн Кавказын судлалын  секторын эрхлэгч Яна Амелина «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө Өмнөд Осетийн нийслэлийн оршин суугчид оросын цэргийг хэрхэн хүлээж авсан нь яруу  сайхан үйл явдал болсоныг тэмдэглээд «2008 оны 8-р сарын 10,11-ний өдрүүдийг санаж байна. Цхинвалын оршин суугчид хуягт тэвэрлэгчээр гудамжаар явсан оросын цэргийг одоогоос 50-60 жилийн тэртээ Төв, Дорнод Европын оршин суугчид ялагч зөвлөлтийн армийг тосч авсантай адилхан хүлээж явсан юм. Үүнийг мартаж чадахгүй. Тэд  уйлж, оросын цэргүүдэд цэцэг  өргөж байсан» гэв.

      Тэр үед Орос улс цэргийн ажиллагаа явуулахаас өөр аргагүй байсан. Байдал даамжравал Өмнөд Осетид ч Оросын дотоод үйл хэрэгт ч зохисгүй нөлөөлөх байсан гэж Яна Амелина нэмж хэлээд «Тэр үед Орос улс оршин суугдын нь үлэмж хэсэг  оросын иргэд байгаа Өмнөд Осетийг хамгаалахгүй байсан бол  тус улс  газрын зургаас зайлах төлөвтэй  болж мэдэх байв. Орос улс цэргээ оруулах тухай маш хүнд хатуу шийдвэр гаргаагүй бол Хойд Кавказ ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарах аюултай байв. Хойд Кавказ оросын тийм урван тэрслэх явдлыг өршөөхгүй байсан. Түүнээс гадна Орос  улс дотроо зэвсэгт тэмцлийн голомттой байлаа. Иргэдээ хамгаалахгүй байсан бол эмх замбараагүй байдалд орох нь эргэлзээгүй  байжээ»  гэлээ.Гүржийн сөрөг хүчний удирдагчийн нэг Нино Буржаназе оросын телевизэд ярилцлага өгөхдөө  Михаил Саакащвилийн 2008 онд явуулсан ажиллагааг  буруушаагаад «Харамсалтай нь орос - гүржийн харилцаа, гүржийн арми тэр дайнд ялалт байгуулах асуудлыг оролцуулан буруу зөвлөмж өгч байсан, өгсөөр байгаа хүмүүс Саакашвилийн хүрээлэгсэдийн дотор байна. Гүрж шинэ танкуудтай байхад оросын танкууд зэврэсэн гэж зарим хүмүүс өгүүлжээ. Зэврэсэн ч байг манайхаас хавьгүй олон гэж би тэдэнд хариуллаа. Ганц шөнө байлдан дайтаж ялалт байгуулна гэж зарим хүмүүс хэлснийг Саакашвили надад давтаж хэлэв. Дэмжлэг үзүүлнэ гэж хэн нэгэн түүнд амласан эсэхийг мэдэхгүй. Гэвч миний бодоход хэн ч гүржийн төлөө Орос улстай байлдаж дайтахгүй нь тод зүйл. Орос улстай цэргийн хүчээр шууд сөрөлдөхөөс сэрэмжлэхийн тулд бололцоотой бүхнийг хийх ёстой байсан» гэв. Кавказын мөргөлдөөнийг хүч хэрэглэж зохицуулсан явдал  бүс нутагт байр суурь, нэр хүндээ бэхжүүлэх боломж Москвад олгосон гэж оросын ба өрнөдийн шинжээчид тэмдэглэж байна. Үнэн чанартаа  Орос улс Кавказын аюулгүй байдлын цорын ганц батлан даагч болсон юм. Түүнээс гадна сүүлийн гурван жилд манай орноос  Өмнөд Осети, Абхазад тусламж үзүүлж, 1,5 тэрбум доллар гаргажээ.Энэ завсар Орос улс хоёр БНУлсад дипломат тусламж үзүүлж, тусгаар тогтнолы нь хүлээн зөвшөөрөх асуудлаархи хэлэлцээнд оролцож байна.        

      Гэрэл зураг