Дэлхийн зах зээлийн байдлыг тогтвортой хэвээр байлгаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зохих арга хэмжээ авахад бэлэн байна гэж «их хорины» сангийн сайд нар ба Төв банкуудын удирдагчид өнөөдөр мэдээлсэн гэж MarketWatch агентлагаас албаны хүмүүсийн хамтрасан мэдэгдлээс иш татан уламжилжээ. Санхүүгийн зах зээлийн байдлыг тогтворжуулахын тулд  ойрын хэд хэдэн долоо хоногийн турш хамтран ажиллана гэж түшмэд онцлов. Standart&Poor s  олон улсын агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсаны улмаас дэлхийн биржуудэд зохисгүй хандлага гарсантай холбогдуулан ийнхүү мэдэгджээ.