«Сонор сэрэмжтэй бүргэд» гэдэг террорын эсрэг олон улсын сургуулийн практик ажиллагаа  өнөөдөр Оросын Алс Дорнодод эхэллээ. Орос, АНУ, Канадын төлөөлөгчид сургуульд  оролцож байна. Дайсны байг холоос радиолокац багажаар илрүүлэх болон сөнөөгч  нисэх онгоцууд зохих зорилтыг биелүүлнэ. Сургуулийн явцын тухайд гэвэл америкийн ба оросын суудлын нисэх онгоцуудыг булаан эзлэсэн гэж үзнэ. Гурван улсын сөнөөгч онгоцууд «террористуудыг» тусад нь бэлтгэсэн нисэх онгоцны буудалд хүчээр буулгаж, тусгай зорилтот  анги салбар тэднийг  аюулгүй болгох ёстой.