БНХАУ хойшид ч АНУ-д томоохон хөрөнгө оруулагч хэвээр байх болно гэж АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер  америкийн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Эдүгээ Хятад улс 1 триллион 160 тэрбум долларын өртөг бүхий  америкийн төрийн облигацтай байна. Гэвч АНУ зээлийн рейтингийнхээ уналтаас сэрэмжлэж чадаагүй  гэж  Бээжин үзэж  тус улсын эрх баригчдыг эрс шүүмжлэв. Долларыг орлох өөр валют дэлхийд шаардагдсан гэж Бээжин үзэж байна. АНУ зээл авч өөрсдөд нь тулгарсан асуудлуудыг шийдвэрлэж байсан цаг үе улирсан. Долларыг орлох нөөцийн шинэ валют дэлхийд байх ёстой гэж Синьхуа агетлагаас мэдээлжээ. Оросын удирдагчид нөөцийн шинэ валют  зайлшгүй чухлыг удаа дараа тэмдэглээд оросын рублийг нэг хувилбарын хувьд санаачласныг «Интерфакс» тэмдэглэв.