НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Японд хийж буй айлчлалынхаа явцад Фукусима мужийн дүрвэгчидтэй өнөөдөр уулзав. Мужийн 80 мянга орчим оршин суугч энэ оны 3-р сард «Фукусима-1» АЦС-ад осол гарснаас хойш өөр газарт нүүж шилжсэн билээ. Бан Ги Мун Фукусима хотын 300 орчим оршин суугч байрласан спортын танхимд очжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга хүмүүсийн урамыг сэргээхийг оролдов. «Япон улс заавал сэргэж мандана» гэж Бан Ги Мун итгэлтэй хэлжээ. Дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга орон нутгийн сурагчидтай уулзав. Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид 9-р сард уулзах тухай тэрээр мэдээлжээ. Тэд атомын эрчим хүчийг илүү аюулгүй болгохын тулд зохицуулалты нь цэгцлэх  асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.