«Их долоон» улсуудын сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар дэлхийн фондын зах зээлүүдийн байдлыг тогтворжуулах  зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Тэд өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Эдгээр долоон улсын сангийн сайд нар Standart & Poor's агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсантай холбогдуулан дүрс бичлэгийн бага хурал яаралтай хийсэн юм. Дэлхийн фондын биржууд мэгдэн сандрах байдалд  орсон явдал ийм бага хурлыг зарлан хуралдуулах  бас нэг шалтгаан болсон. Өнгөрсөн долоо хоногт Америк, Европ, Азийн санхүүгийн товъёогууд 2008 оноос хойш урьд үзэгдээгүй хэмжээгээр унав. Японы сангийн сайд Йосихико Ноду  «их долоогын» шийдвэрийг мэдээллээ. Зах зээлүүдийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засагт зохисгүй нөлөөлж байгааг сангийн сайд нар тэмдэглэв. АНУ-ын төрийн облигаци урьдын адил» санхүүгийн сонирхол татсан бүтээгдэхүүн хэвээр байна гэж Нода хэллээ. «Их долоо» дэлхийн зах зээлуудийн байдлыг тогтворжуулах асуудлыг цаашид хэлэлцэнэ гэж сайд мэдэгдэв.