Өнөөдөр Москвад ОХУ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ким Сон Хван нар БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх төлөвийг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн сайд нар зүүн хойд Азийн байдлыг авч үзэж, олон улсын тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцох төлөвлөгөөтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-аас урьд мэдэгдсэн билээ.Умард Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг нэн даруй сэргээнэ гэдэгт Москва найдаж байна. Хэлэлцээг нэн даруй сэргээх нь нийтийн ашиг сонирхолд нийцэж байна. Хэлэлцээг сэргээх төдийгүй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гол зорилгыг биелүүлэх замаар урагш ахих нь чухал гэж баримт бичигт өгүүлжээ. Сүүлчийн үеийн зургаан талт хэлэлцээ 2008 оны сүүлээр болсон юм.