АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал бүх зах зээлийн байдалд зохисгүй нөлөөлөв. Гэвч энэ нь түр зуурын нөлөө хэмээн шинжээчид үзэж байна. Дэлхийн фондын зах зээлүүдийн уналт  өнөөдөр азийн зах зээлүүдийн байдалд тун зохисгүй нөлөөлөв. АНУ-ын рейтингийг доошлуулсан нь хөрөнгө оруулагчдын сэтгэл санаа болон дэлхийн эдийн засгийг сэргээх үйл явцад зохисгүй нөлөөлсөн гэж Artio Global Management-ын төлөөлөгч Димитр Генов үзэж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн фондын нэгдсэн товъёог  MSCI Asia Pascific 3 хувиар буурч, сүүлийн нэг жилд хамгийн доод хэмжээнд хүрэв. Өнөөдөр долларын ханш эрс хямдарч, лан алтны өртөг 1700 долларт ойртож, түүхийн шинэ дээд амжилт тогтоов. Standart & Poor’ s  агентлаг АНУ-ын урт хугацааны рейтингийг нэг зэрэглэээр доошлуулснаа баасан гаригт америкийн зах зээлүүд хаагдсаны дараа мэдээллээ. Дээд зэргийн «ААА» түвшингээс «АА+» хүртэл доошлуулсан юм.