Дмитрий Медведев Гүрж Өмнөд Осетитэй байлдан дайтснаас хойш гурван жил өнгөрөхийн өмнөхөн «Эхо Москвы» радио станц,  Russia Today телевизийн компани, Гүржийн Кавказын нэгдүгээр сувагтуудад ярилцлага өгөв. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн хүнд түвэгтэй шийдвэр арга буюу гаргаж иргэдийнхээ ашиг сонирхолыг хамгаалахад бэлэн байгаагаа бас дахин нотлон харуулсан гэж гадаадын шинжээчид үзэж байна. Гүрж Өмнөд Осетийн хооронд мөргөлдөөн гарахгүй гэж сүүлчийн мөч хүртэл найдаж байсан гэж, Дмитрий Медведев хэллээ. Гэвч 8-р сарын 8-ны шөнө гүржийн цэрэг Цхинвалийг дайран давшлав. «Град» (Мендер) системийн олон мянган сумаар Өмнөд Осетийн нийслэлийн орон сууцны хорооллуудыг буудав. Мөн Оросын энхийг сахиулагчдын баазыг ч буудсан юм. Орос улс гүржийн цэргийг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрээс шахан зайлуулах таван өдрийн ажиллагаа явуулж эхлэв. Одоо эдгээр явдал улирч өнгөрлөө. Ирээдүй, ОХУ Гуржийн хооронд яриа хэлцээг сэргээх хэтийн төлөвийг бодох цаг болсон. Тэр явдлаас хойш гурван жил өнгөрсөн боловч хоёр орны харилцаа хэвийн болоогүй байгаа нь харамсалтай гэж Дмитрий Медведев мэдэгдлээ. Гүржийн ерөнхийлөгч солигдсон цагт л, хоёр талын харилцааа хэвийн болно. Учир нь өнеегийн ерөнхийлөгч л, цэргийн мөрөглдөөний буруутан юм. Саакашвили ОХУ болон  оросын иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн юм. Түүний заавраар энхийг сахиулагчдаас гадна оросын олон зуун иргэдийг устгаж хөнөөв. Үүнийг би хэзээ ч өршөөхгүй. Иймээс хэрхэвч түүнтэй харилцахгүй. Михаил Саакашвили эрт орой нэгэн цагт ерөнхийлөгч байхаа болино. Улс төрийн амьдрал ийм байна. Тэгвэл шинэ ерөнхийлөгч ОХУ-тай хэвийн сайн харилцаа тогтоох боломжтой байх болно гэж Дмитрий Медведев хэллээ. 2008 онд Гүржийн түрэмгийллийн хариуд зохих арга хэмжээ авах тухай шийдвэр гаргах нь маш хэцүү хүнд байсан. Тэр үед энэ шийдвэр Орос улсад хандах хандлагад нөлөөлеөв. АНУ ба европын орнууд биднийг эрс шүүмжлэсэн. Харин чухамхуу Гүрж улс мөргөлдөөнийг өдөөснийг хожим Европын комисс хүлээв. 2008 оны хэрэг явдал одоо ч олон улсын харилцаанд тодорхой нөлөө үзүүлсээр байна. Гүрж ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх үйл явцыг саатуулж байна. Энэ нь «улс төрийн бараа солилцоо» хийх гэсэн оролдлого биш, харин Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн зорилготой холбоотой байгаа бол мөн байр суурийг ойлгож болох байсан гэж Дмитрий Медведев мэдэгдлээ. Гүрж эл асуудлаар атгаг байр суурь баримтлаж байгаа нь илэрхий тод байна. Гэвч Тбилисийн ийм байр суурь ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхэд саад болж чадахгүй байх гэж Францын сэтгүүлч Дмитрий де Кошко хэлээд: «Энэ явдал маш удаан үргэлжилж байна. Орос улсыг илчлэхээр айлгаж, янз янзын асуудлыг тулгаж байна. Польшийн хандлага хэвийн болж, АНУ-ын чухамхуу Обамагийн засаг захиргаа дайсагнах бодлогоо зөөлрүүлснээс хойш асуудал даруй шийдвэрлэгдэнэ гэж бодогдсон юм. Гүрж хоригоо хэр удаан ашиглахыг мэдэхгүй. Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад хэрэгтэй бол бусад орон гүржийн байр сууринд нөлөөлнө. Орос улсыг одоохондоо элсүүлэхгүй байх нь хэн нэгэнд тааламжтай бол гүржийн хандлагыг цаашид шалтаг болгож ашиглана» гэв. Дмитрий Медведевийн байр суурь давуу байна. Ерөнхийлөгч оросын төдийгүй гүржийн сэтгүүлчдийн асуултуудад үнэн шудрагаар тов тодорхой хариулж, хамгийн нарийн түвэгтэй асуудлаар байр сууриа хөндөж дэлгэрэнгүй  өгүүлэв.