Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын хэргийг шүүн таслах ажиллагаа сунжирч, энэ оныг дуустал үргэлжилж мэднэ гэж шинжээчид хэрэгтний бие таааруухан байгаа болон хуучин удирдагчийн өмгөөлөгчдийн байр суурийг харгалзан үзэж байна. Египетийн сонгуулийн өмнөх байдал үүнд бас нөлөөлөх бололтой. Хосни Мубаракын хэргийг шуун таслах анхдугаар хуралдаан лхагва гаригт Каирт болов. Хуучин ерөнхийлөгчийг шүүхийн танхимд эмнэлгийн тэрэг дээр хэвтүүлж оруулав. Хуралдааны үеэр тэрээр эмнэлгийн тэргэн дээрээ хэвтсээр байв. Зүрх, ходоод нь муу гэж эмч нар ярьцгааж байна. Гэвч бие тааруухан байсан ч Мубарак авилгал ба жагсагчдыг тараасан үед олон хүнийг хөнөөсөн хэрэгт хамаатай гэсэн зэмлэлийг эрс эсэргүүцэв. Шүүн таслах хуралдаан нээлттэй байгаа учир хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид ч эгэл жирийн оршин суугчид ч танхимд байв. Египет дэх «ОДХ» радиогийн сурвалжлагч Ролан Бижамов шүүх үйл явцын талаар дэлгэрэнгүй өгүүлэхдээ: «Хосни Мубарак эмнэлгийн тэргээр танхимд орж ирсэн, хорионд байгаа зэрэг нь египетийн нийгэмд харамсал, талархал төрүүлнэ гэж бодож байсан. Ер нь Мубарак шүүхийн танхимд ирнэ гэдэгт хүмүүс итгэхгүй байлаа. Ав адил хүн ирж болзошгүй гэж зарим этгээд үзсэн билээ. Харин үнэхээр Хосни Мубарак бусад хэрэгтэнтэй хамт ирсэнд сүүлчийн  мөчид хүмүүс үнэмшсэн гэв. Хуучин ерөнхийлөгчийн хэргийг шүүн таслах хуралдаан хийсэн Цагдаагийн академийн байшингийн өмнө хуралдаан эхлэсэн өдөр Мубаракын талынхан сөрөг хүчинтэй мөргөлдсний улмаас нэгэн хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархдан бэртэж, олон хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Египетийн иргэд Мубаракын хэргийг шүүн таслах ажиллагаанд өөр өөрөөр хандаж байна. Хүн амын нэг хэсэг нь түүнийг цаазлахыг шаардаж байхад нөгөө хэсэг нь хуучин ерөнхийлөгчийг хүндэтгэж өрөвдөнө гэж найдаж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын ба исламын судлалын төвийн удирдагч Боград Сейронян хэлэхдээ: «Мубарак бол ерийн ерөнхийлөгч бишээ. Тэрээр 1967, 1973 онд Израильтэй хийсэн хоёр дайнд гавьяа байгуулсан Египетийн үндэсний баатар тухайн үед болсон юм. Мубарак бол төрийн олон дээд шагнал хүртсэн нисэх хүчний маршал юм. Түүний эхний үеийн үйл ажиллагааг дэлхийд ч ойрхи дорнодод ч маш өндөр үнэлсэн билээ. Мубарак араб дахины гол удирдагчийн нэг арабын нэр төртэй улс төрч болсон гэв. Мөн шүүх ажиллагааг дэлхий даяар ажиглаж байна. Энэ оны эхээр хэд хэдэн хувьсгал хийсэн арабын орнууд гойд сонирхож байгааг араб судлаач Вадим Семенцов тэмдэглээд: «Дэлхий хөгжлийн ардчилсан замыг сонгож авсан. Дарангуйлагчдад захирагдалгүй ардчилсан замаар замнах нь зөв зохистойг улам  олон хүмүүс ойлгож байна. Энэ үйл явц араб дахин болон удирдлагын ардчилсан үндэс суурьгүй  орнуудад нэн чухал  хийгээд бүр гэмт хэрэг үйлдэх замаар эрх барьж буй дарангуйлагчдад өгсөн сануулга болно» гэв. Парламентын сонгууль энэ оны 11-р сард Египетэд явагдах ёстой. «Лалын ахан дуус» исламын хөдөлгөөний сууринд бий болсон «Эрх чөлөө, шудрага ёс» нам одоогоор тэргүүний байр эзлэж байна. ОХУ, АНУ хоёрыг  оролцуулан дэлхийн олон  орны дипломат тусгай газрууд шинэ намтай харилцаж байна. Дарангуйлагчийг зэмлэн буруушахын хамт ялалтаа баярлан тэмдэглэх боломж сонгуульд түрүүлэх намд олгохын тулд Мубаракын хэргийг шүүн таслах ажиллагааг сонгууль эхэлтэл  сунжруулах бололтой гэж шинжээчид сонгуулийн өмнөх нөхцөл ба хуучин ерөнхийлөгчийн биеийн байдлыг харгалзан үзэж байна.