Байдлыг энх амгалан болгох үр дүнтэй яриа хэлцээг сөрөг хүчинтэй хийж, шинэтгэл явуулахыг Москва, Дамаскааас шаардаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев батлан илэрхийлэв. Оросын дипломат ажилтнуудын НҮБ-д явуулсан үйл ажиллагаа, дотоод улс төрийн хямралаас эв зүйгээр гарах боломж Сирид олгох болзолыг батласан үр дүнд хүргэсэн. Одоогоор Сирид эмгэнэлт хэрэг явдал үргэлжлэсээр байна гэж Дмитрий Медведев «Эхо Москвы» радио станц, Russia Today оросын телевиз гүржийн «Кавказын нэгдүгээр сувагт» ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Эрх баригчдын сөрөг хүчний эсрэг танкийн ажиллагаанд Хама хотноо 200 орчим хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртэж шархадсаны улмаас тэрээр ийм үнэлгээ өгчээ. Сөрөг хүчин ерөнхийлөгчийг огцорохыг шаардсан олон нийтийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлснээс хойш хагас жил өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт Сирид болсон цуст ажиллагаанд хамгийн олон хүн өртөв. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, сирийн нийгмийн улс төрийн өөрчлөн байгуулалтыг эхлэх замаар мухардмал байдлаас гарч болно. Башар Асадыг үүнд итгүүлэхийг Дмитрий Медведев оролдож байна. Нэн даруй шинэтгэл явуулж, сөрөг хүчинтэй эвлэрч, байдлыг энх амгалан болгож, орчин цагийн улс цоглон байгуулах хэрэгтэй гэж би Асадтай биечлэн уулзах үеэрээ, явуулсан захидлууддаа онцлосон. Тэрээр ийм арга хэмжээ авахгүй бол, хүндрэл тавилантай болж мэднэ. Эцэст бид арга буюу ямар нэг шийдвэр гаргана гэж Дмитрий Медведев хэллээ. Франц, АНУ, Их Британи, Германи, Португали улсууд НУБ-ын АЗ-ийн зөвлөлдөөн дээр Сирийн асуудлаархи тогтоолыг Орос улсаар батлуулахыг оролдов. Гэвч Москва сирийн асуудлаар «ливи маягийн шийдвэр» гаргах замыг нээж өгөх ийм алхам хийхгүйгээ мэдүүлэв. Манай орон Хятад, Бразили, ЕАБНУ, Энэтхэг улсуудын дэмжлэгээр Дамаскын талаар эрс шийдэмгий алхам хийхээс татгалзахад хатуу арга хэмжээний талынханыг итгүүлж амжив. Үүний ачаар НУБ-ын АЗ сирийн эрх баригчдаас хүний эрхийг зөрчиж, иргэний хүн амын эсрэг хүч хэрэглэснийг л буруушаав. Мөн төрийн байууллагуудад халдахаас түдгэлзэхийг сөрөг хүчинд уриалжээ. Шууд сөргөлдөхөөс сэрэмжилж, шинэтгэлд шилжих бололтой гэж Стратегийн үнэлгээ, магадлан шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко НҮБ-ын АЗ-ийн уриаг харгалзан үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Асад байдлыг тогтворжуулах бүрэн боломжтой байна. Тархай бутархай сөрөг хүчин эдийн засаг, улс төрийн янз янзын шаардлага тавьж байна. Одоо ч ямар нэг эргэлт гарах шинж мэдрэгдлээ. Улс орноо шинэчлэхийг оролдож байна. Сири шинэчлэгдэж хямралаас гарна. Шинэтгэлийн зам урьдын дарангүйлан захиргаадах дэглэмээс ангижрах боломж олгож байна гэв. Энэ долоо хоногт Башар Асад улс орондоо олон намт систем тогтоох тухай зарлигт гарын үсэг зурав. Сөрөг хүчин улс төрийн шинэтгэл явуулахыг шаардаж байна. Ерөнхийлөгч түүний нэгэн болзолыг биелүүлсэн. Харин мөн алхам байдлыг тогтворжуулах үр дэнтэй болох нь эргэлзээтэй гэж түүхч, дорно дахиныг судлагч Владимир Ахмедов хэлээд: «Хууль ёсоор 50 хун намаа байгуулж мэднэ. Тэдгээр нь ямар нам болох вэ? Ямар ч ач холбогдолгүй жижиг байгууллагууд болно. Сирийн том хотуудын гудамж талбайд гарсан улс төрийн буурьтай хүчин улс төрийн намаа байгуулах эсэх нь гол зүйл» гэв. НУБ-ын АЗ Сирийн байдлыг анхааралтай ажигласаар байна. АЗ-ийн даргын мэдэгдлээс ийм дүгнэлт хийж болно. Шинэтгэл мэдэгдэхүйц үр дүнд хурэхгүй бол Өрнөд наанадаж олон улсын хэмжээнд хориг тогтоохыг ахин шаардаж болзошгүй.