«Хэр хэмжээ, үзэсгэлэнт шинж чанараараа оросынхтой тэнцэх хонхууд дэлхийд үгүй» гэж түүхч онож бичжээ. Оросын ХVIII зууны цутгамал урлагийн хосгүй дурсгал, Москвагийн Кремлийн талбайд одоогоос яг 175 жилийн тэртээ байрлуулсан алдарт Хаан хонх  үүнийг нотлон харуулж байна. Хонх барималын нэгэн адил суурьтай. Кремлийг сонирхон үзэх жуулчин бүр хонхны дэргэд  гайхан зогсдог. Хонх 6 метр өндөр, бараг 200 тонн жинтэй. Хосгүй чимэглэл зураг нь гайхал төрүүлнэ. Гэгээн сахиус бүтээж, ургамал хээ угалзаар гурван удаа бүслэжээ. Хаадын хөрөг гол байр эзлэж байна. Хаад л Орос улсын сур жавхалан, сур хүчийг тусган харуулах Хаан хонх цутгахыг санаачилсан билээ. Өрнөд Европын орнуудыг бодоход  Орос улсад хонх хожим бий болсон. Харин оросын хонх цутгагчид бүр ХVII зууны үед орос онцгой арга технологийг уламжилуулжээ. Хонх нарийн цутгасан, уран тансаг чимэгээрээ ялгагдаж байна.Хонх цутгагчдын нууцын ачаар оросын хонх хүчтэй уянгалаг аялгуу дуутай байна. Түүнээс гадна манай орон  хонхны тоо хэмжээ, жингээр бусдаас түрүүнд байдаг. Хамгийн том хаан хонхуудыг Москвагийн Кремлийн дуганы гонхонд зориулан цутгажээ. Ийм анхны хонхыг Борис Годунов хааны зарлигаар 1600 онд цутгасан юм. Хожим таагүй явдал болж, хаан хонхнууд гал түймэрийн үеэр унаж эвдэрсэн юм. Хонхны хэлтэрхий бүрийг цуглуулж бүр илүү хүнд жинтэй хонх цутгаж байсан. Бүр 175 жилийн тэртээ Кремльд тусгай суурин дээр байрлуулсан Хаан хонх ийм сүүлчийн хонх байлаа. Гэвч бусад хаан хонхуудыг бодоход энэ Хаан хонх дуугардаггүй байсан юм. Түүнийг гонхонд гаргаагүй. Хонхны ийм ээдрээтэй түүх, илүү том шинэ хонх цутгах тухай хатан хаан Анна Иоанновнагийн зарлигаар эхлэсэн гэж, Москвагийн хонхны төвийн захирал Виктор Шариков «ОДХ» радиод мэдээлээд: «Хатан хаан Анна Иоанновна туруучийн эрх баригч Алексей Михайлович хааны нэгэн ёсны дээд амжилтыг эвдэхээр шийдвэрлэжээ. Тэрээр санасандаа бараг хүрсэн. Гэвч хонх ахин цутгах гэсэн анхны оролдлого үр дүнд хүрсэнгүй. Төмөрлөг цутгах үеэр зуух нь тэсэрч, зэс гадагшаа гоожсон учраас оросын нэрд гарсан цутгагч Иван Моторин түүний хүү 2 зэс хүрэлцэхгүй гэж бодож, ажлаа зогсоов. Нэг жилийн дараа тэд ажлаа сэргээж, хонх цутгав. Ажилчид түүнийг гаднаас нь дотроос нь цэвэрлэв. Гэвч 1737 оны зун Москвад аймшигт түймэр болжээ. Кремлийн бүх модон барилга байгууламжууд байшингуудын бараг 90 хувь нь шатав. Хаан хонх өлгөсөн модон дамнуурга ч шатаж, хонх нүхэнд унажээ. Шатсан моднууд дээр нь унаж байсан учир ажилчид хонхыг хайлахаас сэргийлж дээрээс нь хүйтэн ус цутгажээ. Мэргэжилтнууд  гал сөнөсний дараа нүхэнд бууж, хонхонд олон ан гарсныг харав. Тэр ч байтугай 11,5 тонн жинтэй хэмхэрхий хэлтрэжээ». Яах вэ? Сенатчийн заавраар хонхыг газарт булж, түр хугацаанд мартсан юм. Дөнгөж ХVIII зууны сүүлээр  хонхыг малтан гаргаж, «дэлхийн 8 дахь гайхамшигийнх нь» хувьд эрхэм хүмүүст үзүүлэв. 1812 онд Наполеоны цэрэг Москвад ойртсон үед, францын цэргийн бурангүй ажиллагаанаас эмээж хонхыг ахин булсан гэж Виктор Шариков өгүүлээд: «Дөнгөж 1834 онд I Николай хаан хонхыг газар дороос гарган цэвэрлэж Их Иваны гонхоны дэргэд суурин дээр байрлуулах зарлыг гаргасан. Францын нэрд гарсан архитектрорч Огюст Монферран мөн ажлыг тэргүүлж, хааны зарлигийг гүйцэтгэжээ. Хаан хонх оросын  гайхамшигт цутгамал урлагийн бэлэгдэлийн хувьд өдгөө хүртэл уг байрандаа байгаа. Европынхан ч, Азийнхан ч, Оросын мэргэжилтнүүд өөр ийм хонх цутгах нэг ёсны дээд амжилтыг ахиулж чадаагүй байна» гэв.