Төмөр замчдын өдрийг Орос улсад тэмдэглэж байна. Мөн баярыг 8-р сарын эхний ням гаригт уламжлал ёсоор тэмдэглэдэг. Төмөр замчид бусдаас түрүүн мэргэжлийн баяраа тэмдэглэж эхлэсэн. Орост төмөр зам тавьж эхлэсэн I Николай эзэн хааны төрсөн өдрийг тохиолдуулан мөн баярыг 1896 онд тогтоожээ. Эдүгээ нийт 1сая гаруй хүн төмөр замын салбарт ажиллаж байна. Оросын төмөр зам уртаараа АНУ-ын дараа орж, дэлхийн тээврийн томоохон сүлжээ болсон юм. Харин Орос улс цахилгаанжуулсан төмөр замынхаа уртаар дэлхийд 1-р байр эзлэж байна.