БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи энэ сарын 7-8-ны өдрүүдэд Суданд айлчлах тухай Суданы ГХЯ-ны албан ёсны төлөөлегч Обейд аль-Мураввах сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр Хартумд айлчлах үеэрээ Суданы ГХ-ийн сайд Али Ахмед Картитай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны байдлыг авч үзнэ. Өмнөд Судан салан тусгаарласнаас хойшхи шинэ нөхцөлд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг юуны түрүүнд хэлэлцэнэ. Хятад улс бол Суданы гадаадын гол түнш, хөрөнгө оруулагч юм. Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир Хятадын удирдагчдын урилгаар 6-р сарын сүүлээр Бээжинд албан ёсны айлчлал хийжээ. Нефтийн олонхи орд газар Өмнөд Суданд ногдож үлдсэн боловч Суданд хойшид ч дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын засгийн газар батлан илэрхийлсэн гэж тэр үед аль_Башир мэдээлсэн билээ.