НАТО эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Афганистанд нисдэг тэрэг сүйдсний улмаас амь үрэгдсэн  цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв. Эвслийн Еренхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. НАТО Афганистанд ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг Расмуссен батлав. Түүний хэлснээр бол олон улсын эвслийн бүх гишүүн Афганистаныг «энх амгалан тогтвортой улс» болгох зорилготой. НАТО эвслийн нисдэг тэргийг Варадак мужид газрааас буудаж сөнөөсний уршгаар 38 хүн амь үрэгдэв. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бол амь үрэгдэгсдийн дийлэнх олонхи нь АНУ-ын Далайн тэнгисийн хүчний тусгай зорилгот элитийн ангийн дайчид байсан аж. Энэ анги 5-р сарын эхээр «Аль-Каида»-гийн толгойлогч Осама бин Ладеныг устгасан билээ.