НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярьж, тус оронд болж байгаа хэрэг явдалд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Пан Ги Мун орон нутгийн эрх баригчдад хандан энгийн номхон иргэдийн эсрэг цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ. НҮБ-ын АЗ Сирид хүний эрхийг зөрчиж байгааг буруушаасан мэдэгдлийг гурван өдөр хэлэлцээд өнгөрсөн лхагва гаригт батлав. Сирид олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн сүүлийн дөрвөн сарын турш үргэлжилж байна. Эсэргүүцэгчид буурьтай шинэтгэл явуулж, Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг шаардаж байна. Албан ёсны мэдээ баримтуудаас харахад Сирид хямрал гарснаас хойш 1500 гаруй хүн амь үрэгджээ.