Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Ким Сон Хван 8-р сарын 7-9-нд  ОХУ-д албан ёсны айлчлал хийх тухай Оросын ГХЯ мэдээллээ. Тэрээр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны байдал, хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэнэ. Мөн түүнчлэн талууд Зуун-хойд Азийн байдал ба Солонгосын хойгийн цөмийн асуудлыг оролцуулан олон улсын болон бус нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцоно гэж Оросын ГХЯ тэмдэглэжээ.