Орос улс олон улсын төслүүдийг Арктикад хэрэгжүүлэхийг сонирхож байна гэж Ерөнхийлөгч Дмитрий Медведев Арктик дахь стратегийн тогтвортой байдал, түншлэлийн асуудлаархи олон улсын бага хуралд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлэн мэдэгдэв. Энэ хойд бус нутаг ашигт малтмалаар баялаг бөгөөд Европыг Азитай холбож буй хөлөг онгоцны хөдөлгөөний хамгийн Хойд усан зам түүнийг дамжин гарч байгааг дурдав. Иймээс бус нутгийн тогтвортой хөгжил нэн чухал юм. Орос улс Арктикын хосгүй байгалийг хэвээр хадгалах болон тээвэр, олборлох салбаруудад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  цаашид хувь нэмэр оруулахад бэлэн  байгааг Ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэв.