Standart & Poors олон улсын рейтингийн агентлаг АНУ-ын төсвийн алдагдлын өсөлтийг харгалзан тус улсын урт хугацааны зээлийн рейтингийг дээд «ААА» түвшингээс «АА+» хүртэл доошлуулав. Энэ явдал эрсдлийг дэлхий даяар шалгаж үзэхэд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Эрсдэл америкийн хамгийн их хэмжээний үнэт цаастай Хятадын эдийн засагт нөлөөлж мэднэ. Тухайн үед дэлхийн хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэгдсэн америкийн төрийн облигацийн эрэлт бусад орны облигациас бага байна. Тэр ч байтугай АНУ-ын рейтинг ойрын жилд буурсаар байж магадгүй гэж РИА Новости агентлаг тэмдэглэв. Олон улсын агентлаг тооцоолт хийхдээ 2 триллион долларын алдаа хийж, зээлийн ретийнг нь доошлуулсан гэж АНУ-ын сангийн яам үзэж байна. Конгресс ба Цагаан ордон төсвийн алдагдлыг хорогдуулах буурьтай төлөөвлөгөөг боловсруулж олгохгүй бол АНУ-ын рейтинг доошлуулж болзошгүй гэж тус агентлаг нэг бус удаа анхааруулсан билээ. Оросын санхүүгийн эрх баригчид олон улсын нөөц хөрөнгийнхөө бүтцийг одоогоор өөрчлөхгүй байна. Валютын бараг тэн хагас нь долларт ногдож байна. Америкийн терийн облигаци хөрөнгө оруулагчдын  хувьд  эх хэмжүүр хэвээр байна гэж ОХУ үзсээр байна.