Хүн төрөлхтөний анхны сансрын нисгэгч төрөлх гараасаа гадагш цаана ниссэнээс хойш гурван сар хагасын дараа, хоёрдахь сансрын нисгэгч Герман Титов ниссэн юм. 50 жилийн өмнө 1961 оны 8-р сарын 6-ны өдөр “Восток-2“ хөлгөөр тэр дэлхийг 17 удаа тойрч, 700 мянган км аялсан юм. Тэр үед 25 настай байлаа. Одоо ч Титов дэлхийн хамгийн залуу сансрын нисгэгч үлдсэн юм. Тэр Сибирьт, Алтайд төржээ. Түүний аав нь хөдөөний нэгэн сургуулийн багш, А.Пушкины уран бүтээлийг бишрэн шүтэгч нэгэн байв. Тэр ч бүү хэл өөрийн хүүхдүүдээ түүний зохиолын  баатруудын нэрээр Земфира, Герман гэж нэрлэсэн байдаг. Энэ нэр түүнд “2 номерын сансрын нисгэгч болох” ирээдүйн  үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлээр зөвлөлтийн сансрын нисгэгчдийн анхны  багийг бүрдүүлэхэд Титов 25 шилдэгийн тоонд багтсан юм. Байнгын зах нь харагдахгүй үргэлжлэх тестүүд, зүдэргээтэй тренажёрын дасгалууд эхэллээ. “Залуус яг л вандуй шиг бутарч байлаа - гэж  Герман эхнэртээ бичиж байжээ. 20-иос зургаан залуу тунаж үлджээ. Харин тэднийн дунд хамгийн шилдэгүүд нь Гагарин, Титов хоёр байжээ. Тэд яг энэ тэнцүү зуузай холбон давхиж байв. Гагарин арай ахмад, арай туршлагатай. Харин Титов гурван кг хөнгөн жинтэй. Энэ нь тэр үед их чухал үзүүлэлт байж л дээ. Нарийн хатуу шаардлага гэвэл: 170 см-ээс илүүгүй өндөртэй, 72 кг-аас илүүгүй жинтэй байх ёстой байлаа. Хоёулаа сайн байсан болохоор хэн нэгийг нь сонгох маш хэцүү байжээ. Бүгдийг ерөнхий зохион бүтээгч Сергей Королёв л шийдэх ёстой байлаа. Түүнийг Гагарины гайхамшигтай инээмсэглэл байлдан дагулсан юм. ЗСБНХУ-ын анхны сансрын нисгэгч Герман гэдэг нэртэй байж хэрхэвч болохгүй  гэж тэр шийджээ. Юрий гэдэг жинхэнэ орос нэр! Пушкины “Гил харын хатан”зохиолд гардаг түүний ижил нэртийн нэгэн адил, Титовт тамга буусангүй, харин өөр хөзөр таарчээ... Гагарин дэлхийн номер нэг сансрын нисгэгч болж, харин  Титов түүний хоёрдагч нисгэгч болов. Хэрвээ Гагарины бие ямар нэгэн хэмжээгээр суларвал, түүний оронд хоёрдугаар нисгэгч нисэхэд бэлэн байлаа. Тэр бүр сансрын нисгэгчийн өмсгөлтэйгөө хамтран нисгэгчийнхээ “Нислэгт бэлэн!” гэсэн рапортыг хүртэл сонсч байсан юм. Түүнээс хойш гурван сар хагасын дараа Титовын Од болох цаг ирсэн юм. 1961 оны 8-р сарын 6-нд “Восток-2” хөлгөөр Титов сансар огторгуйг байлдан дагуулсан юм. Түүний сансрын нислэг Гагарины нислэгээс нилээд удаан хугацаанд үргэлжилсэн юм. Гагарин дэлхийг нэг удаа тойрч ирсэн, харин Титов дэлхийг 17 удаа тойрч, 700 мянган км аялсан. Түүний өмнө биелүүлэх түвэгтэй нилээд даалгавруудыг тавьсан байсан гэж –“Новости космонавтики” /”Сансар судлалын мэдээ”/ сэтгүүлийн редактор Игорь Лисов ярьж байна. Титов нь сансарт анх удаагаа хоносон, тэр сансарт унтсан, хоол идсэн. Тэр хөлгийг гар удирдлагаар жолоодох туршилт хийсэн.  Хэрвээ Гагарины нислэг үндсэндээ бүх юмыг нь автоматжуулсан бөгөөд тэр ямарч дэгээ татах хэрэггүй байсан бол, Титовын хувьд бол тэр шаардлагатай бол өөрөө хөлөг онгоцоо  жолоодон, тойрог замаас гарч болох байв. Эхлээд шийдвэрлэж чадахгүй маш олон асуудлууд түүний нисч ирсэний дараа шийдэгдсэн юм. Нислэг маш хүнд явагдаж байсан. 108 минут сансарт ба 25 цаг бол хоёр өөр зүйл гэдгийг хэн ч хүлээн авахад бэлэн биш байсан юм. Сансарт удаан хугацаагаар байх нь сансрын нисгэгчийн  бие организмд маш их нөлөөтэй гэдгийг харуулсан-гэж Игорь Лисов яроь байна. Гагарины хувьд бол нислэгийн үеэр биеийн  эрүүл мэндэд өөрчлөлт гараагүй.  Харин Титовт гарч ирсэн. Түүнийг нисч байхад  нь огидос хүрч  байв, тэр  ялимгүй толгойгоо хөдөлгөхөд улам огимоор болдог байжээ. Тэр юм идэхийг хүсэхгүй байсан, гэтэл хөтөлбөрийн дагуу идэх ёстой байсан, гэтэл тэр юм  идэх эд бие нь муудаж  байв. Хамгийн гол нь түүнийг эх дэлхийдээ буусны дараа нислэгийг сансарт байгаа мэт нарийн үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Асуудал тулгарсныг газар мэдэхгүй байж болох байлаа. Ингэхдээ шал өөр шалтгаанаар шүү дээ. Титов буух үедээ түүний нислэгийн аппарат яг төмөр замын галт тэрэг явж байгаа зам руу чиглэж буйг мэдэгдсэн. “Сансараас ирээд галт тэрэгний дугуйн дор амь насаа алдах нь тэнэг юм даа” гэж тэр бодсон гэсэн. Аз болход салхины чиглэл өөрчлөгдөж, түүнгий шүхрийг төмөр замын тавцангаас З0 метрийн зайд буулгажээ. Герман Титов дахин сансарт нисээгүй. Харин Юрий Гагарины эмгэнэлт үхлийн дараа түүнийг туршигчийн хувьд нь онгоцны жолооны ард суухыг хорьсон юм. Хайрласан хэрэг л дээ. Ер нь бол Титов их нэртэй сансрын нисгэгч байсан. Тэр эх орондоо төдийгүй дэлхийн улс оронд нэртэй байлаа. Түүний голливудын жүжигчин шиг сайхан төрхийг харсан  америкийн кино найруулагчид нэг бус удаа кинонд тоглохыг урьж байлаа. Гэсэн хэдий ч сансрын алдартай байлдан дагуулагч маань эгэл даруу, хүнлэг, эелдэг  зан чанараараа хүмүүсийг гайхшруулж байлаа. Жирийн  сайхан яриа, хөөрөөтэй, хүнтэй үг хэлээ их амархан ойлголцдог нэгэн байсан. Хүмүүстэй их эелдэг зөөлөн харьцдаг. Биеэ огтхон ч тоогоогүй. Нэг үгээр хэлэхэд жинхэнэ мэргэжлийн нисгэгч байсан юм. Герман Титовын сансарт ниссэний 50 жилийн түүхт ойгоор түүний төрөлх тосгон Алтайн хязгаарын Полковниковод дурсгалын музейн нээлт  болох юм. Энэхүү музейнд нислэгийн баримт бичгүүд, зөвлөлт-оросын болон гадаадын хэвлэл мэдээллийн нийтлэлүүд, ховор гэрэл зургууд болон дэлхийн өнцөн булангаас Титовт баяр хүргэн ирүүлсэн цахилгаан утас зэргийг дэлгэн харуулсныг үзэгчид үзэх юм. Мэдээж хэрэг музейн гол үзмэр нь Титовын сансарт нисэхдээ өмссөн сансрын нисгэгчийн өмсгөл байх юм. Мөн түүний сансарт ниссэн “Восток-2” хөлгийн макетыг энд тавьсан байна. Музейн нээлтийн ёслолын ажиллагаанд Герман Титовтой хамт сансрын нисгэгчдийн анхны багт байсан сансрын нисгэгчид ч оролцоно. Мөн түүний гэргий, охид, зээ нар нь ирнэ. Дашрамд хэлэхэд, хамгийн бага зээ хүү Ваня нь өвөөгийнхөө нэгэн адил сансрын нисгэгч болохых мөрөөддөг. Герман Титовын ойр дотныхны ярьснаар тэр 78 наслахыг хүсч байжээ. Энэ нь америкийн сансрын хоёр дахь нисгэгч Жон Гленн 77 насандаа мөнх бусыг үзсэнтэй холбоотой ажээ. Гэтэл хувь тавилан өөрөөр шийджээ.  Дэлхийн сансрын хоёрдах нисгэгч Герман Титов 2000 оны 9- р сарын  20-ны өдөр 65 настай насандаа тэнгэрт халисан билээ