Хөрөнгийн биржүүд дээр үймээн гарч байна: өнгөрч байгаа долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл 2,5 трлн.доллар алджээ. Ийм огцом бууралт нь хамгийн сүүлд дэлхийн санхүүгийн хямралын оргил үед буюу 2008 оны 11-р сард гарч байсан юм. Зах зээлээс гаргасан мөнөгөний дүн нь европын орнуудын эдийн засгийн түвшинтэй тэнцэх юм. Шинжээчдийн үзэж буйгаар бол энэ нь дуусах яагаа ч үгүй, тэр ч бүү хэл хөрөнгийн биржүүд дээр уналт үргэлжлэх ажээ. Хөрөнгө оруулагчид үймэж, самуурах шалтгаан нилээд хэд байна. Хамгийн түрүүнд Европын өрийн хямралын байдал Атлантын тэнгисийн нөгөө талын эрэгтэй холбоотой юм. АНУ-д  хямрал арай л гарсангүй, бүгд найрамдахчууд, ардчилагчид төрийн өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, тохиролцож чадлаа. Гэхдэ америкийн төрийн өр нэмэгдэж буй нь шийдэгдээгүй хэвээр үлдлээ. Ингэхэд баасан гаригт олон улсын Standard & Poors агентлаг түүхэндээ анх удаа АНУ-ын дээд хэмжээний өрийн рейтингийг нэг шатаар бууруулан “ААА” байсныг “АА”+ болгожээ. Европ тивд өрийн хар нүх нь Грекийн дараа, бусад орнуудыг чангааж байна. Төрийн үнэт цаасаараа дэлхийд Америк, Японы дараа гуравт ордог Итали улс төлбөрийн чадвартай гэдэг нь эргэлзээ төрүүлэх болов. Европын тулгамдсан асуудлууд дэлхийн зах зээлд маш хүчтэй нөлөөлдөг – гэж “Финмаркет” компаний тэргүүлэгч шинжээч Андрей Лусников ярьж байна. Европын зах зээлд оролцогчид облигац-үнэт цаасыг худалдаж авахыг хүсэхгүй байгаа юм. Нилээд хэдэн орнууд ийм байдалтай байгаа. Жилийн өмнө Грек ганцаараа байсан. Дараа нь Португаль, Ирланд орсон. Харин одоо бол Итали, Испаний тогтвортой эсэх нь асуултанд байна. Мэдээж хэрэг энэ нь таагүй байдал үүсгэж байгаа. Долоо хоногийн эцсээр европын таагүй нэрсийн жагсаалтанд Кипр бичигдлээ. Энэ улсад ДНБ-ийг давсан банкны активууд нь, хэдэн тэрбум еврогийн үнэтэй грекийн улсын облигац байсан учир, байдлыг хүндрүүлж байна. Өнгөрч байгаа долоо хоногийн сүүлийн ажлын өдөр болох баасанд дэлхий дахины хөрөнгийн биржүүд дээр ханш үргэлжлэн унасаар байв. Шинжээчийн тайлбарлаж буйгаар хөрөнгө оруулагчид  байдлыг зохих ёсоор үнэлж чадаагүйд байжээ. Хэдэн сарын өмнө гэхэд дэлхийн эдийн засаг нь удаашралтай ч гэсэн хямралын дараа сэргэж байна гэж ихэнхдээ яригдаж байсан юм . Харин одоо бол ийм үзэл санаа нь өөрчлөгдсөн гэж “ТКБ Капитал” компаний зах зээлийн шинжээч Александр Ковалёв үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн сөрөг макроэдийн засгийн үзүүлэлтүүд гарсан. Энэ нь юуны түрүүнд АНУ-ын ДНБ-ний үзүүлэлт байсан юм. Тэнд нэг, хоёр дугаар улирлын мэдээллийн “доод” талыг дэндүү эргэн харсан байна лээ. Энэ долоо хоногт Хятад, Европ болон Америкийн аж үйлдвэрийн мэдээллүүдийг бас гаргажээ. Тэнд ч гэсэн бүгд тийм ч сайн биш байлаа. Үнэхээр энэ удаа Азийн зах зээл нийтлэг дүрмийн гадуур байсангүй. Гэсэн ч ийм маягийн хямралын үед чухамдаа “Ази” л  эргэх эдийн засгийн өөрчлөлтийн “гол тоглогч” болж байсан юм гэж “Норд капитал” компаний захирал Владимир Рожановский ярьж байна. Үүний өмнө үед Ази нь хангалттай өөрчлөлт хийн, хөрөнгийн биржийн түүхий эд, нефть зэргийг дуртайяа гартаа авч байсан. Одоо бол ийм зүйл гарсангүй. Би энийг юу гэж тайлбарлаж байна гэвэл, азийн хөрөнгө оруулагчид энэ үймээнээс жаахан айгаад байна. Нэг активаас, нөгөө багц актив руу дайралт хийж байхад, жишээ нь нефть байна. Ази нь түүнийг дуртайяа шүүрэн авч байгаа шүү дээ, ингэхдээ тэд ашиг харагч дамын наймаачдын хийж байгаа зүйл гэдгийг ойлгож л байгаа. Гэхдээ бүх активууд зэрэг буурч эхлэхэд - жинхэн далайн шуурга болж байна-үүнээс Ази чинь эмээж байна. Яагаад гэвэл үүнд буруутан гарахгүй. Дэд бүтцийг шинэчлэхгүйгээр эдийн засагт эерэгээр нөлөөлөхгүй гэдэг нь Өрнөдийнхөнд тодорхой болж буй юм. Дэлхийн эдийн засаг нь одоо нүглийн хаалттай цагригт  орсон гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Тиймээс хөрөнгийн биржүүдийн ханш уналт цаашид ч буурсаар л  байх нь.