Печерскийн дүүргийн шүүхийн дэргэд өнгөрсөн шөнө майхны хотхон бий болжээ. Түүнийг Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенког баасан гаригт шүүхийн шийдвэрээр баривчилсан юм. Украины нийслэлийн гол өргөн чөлөө Крещатикд явган хүний зам дээр 30 орчим майхан барьжээ. Тэдгээрт хэдэн арван хүн байна. Тимошенкогийн тэргүүлдэг “Батькивщина” сөрөг хүчний намын удирдалага үүний өмнө хугацаагүй эсэргүүцлийн арга хэмжээг  зохион байгуулахаар шийдвэр гаргажээ. Майхан хотхон болон хотын тус хэсэг цагдаагийнханы бүслэлтэнд байна. Бууралттай шилтэй нилээд хэдэн автобусанд тусгайгийн цэргүүд жижүүрлэж байна.