Олон улсын рейтингийн “Стандарт энд Пурз” агентлагийн АНУ-ын рейтингийг бууруулах шийдвэр нь америкийн Засгийн газрын баталгаатай тус улсын шинээр гаргах үнэт цаасанд ямарч нөлөөгүй аж. Энэ тухай тус улсын төв банкны үйл ажиллагааг явуулж байгаа Холбооны улсын нөөцийн системийн төлөөлөгч баасан гаригт мэдэгдлээ. “Стандарт энд Пурз” агентлаг нь түүхэндээ анх удаа АНУ-ын төрийн өрийн рейтингийг нэг шатаар бууруулсан явдал нь төрийн болон төсвийн хомсдол нэмэгдэж байгаагаас үүджээ. АНУ-ын үнэт цаас хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэж тооцогдож байсан юм. Гэхдээ Цагаан Ордон нь албан ёсны ямарч мэдэгдэл тараагаагүй байна. Түүний төлөөлөгчид шинжилгээний явцад алдаа гаргасан гэх дүгнэлтийг яаран тайлбарлаж байна. Ингэхдээ тус агентлаг нь тооцоондоо – их наяд доллароор алдасан гэж үзэж байна.