Бямба гаригт японы Хиросима хотод 66 жилийн өмнө атомын бөмбөгдөлтөнд нэрвэгдсэн хотыг эмгэнэн гашуудаж, нэг минут чимээгүй зогсч, дурсгалын хонх цохилоо. Хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн 66 орны болон японы олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид ирсэний дотор Фукусима дүүрэгт АЦС-ын ослоос үүдсэн цацрагаас хордсон хүмүүсийн төлөөлөгчид  хүрэлцэн иржээ. Хиросима хотын дарга Кадзуми Мацуи санан дурсах ёслол дээр хэлсэн үгэндээ: дэлхийн хамтын нийгэмлэгийг  цөмийн зэсвгийг хураахыг уриалжээ. Тэрээр 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт болон далайн хар салхи нь “Фукусима-1” АЦС-ын осолд хүргэснийг санууллаа. Хиросимагийн хотын дарга Японы Засгийн газраас цөмийн эрчим хүчний салбарт баримталж буй бдлогоо эргэн харахыг шаардав. 1945 оны 8-р сарын 6-нд Японы Хиросима хотод АНУ атомын бөмбөг хаясан нь 600 метрийн өндөрт дэлбэрсэн юм. 140 гаруй мянган хүн нас барсан бөгөөд хэд хоногийн дараа буюу 8-р сарын 9 ны өдөр  японы Нагасаки хотод  дахин бөмбөг хаясан юм.