Хятад улсын зүүн хэсгийн Жэнзян мужийн эрх баригчид айсуй яваа далайн хар салхинаас урьдчилан сэргийлэн 200 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Эргийн Нинбо, Тайчжоу хотуудад 4000 орчим далайн онгоцнуудад яаралтай буцаж ирэх мэдэллийг тараагаад байна. Жэнзянь мужид хар салхи айсуй тухай мэдэг лхагва гаригт тараасаан ажээ. “Муйфа” нэртэй энэ хүчтэй салхи нь Хятадын эрэг рүү бямба гаригийн үдэш хүрэх юм. Хятадын цаг уурчдын урьдчилсан мэдээгээр тус хар салхи нь эргийн районуудаар хүчтэй салхи болон аадар бороо авчрах ажээ. “Муйфа” хар салхины төв секундэд 56 метр хурдтай байх нь.