Оросын Их Театрын сэргээн-засварын ажил бараг таван жил үргэлжилсний эцэст энэ намар ашиглалтанд орох гэж байна. 10-р сарын 28-нд дэлхийд алдартай энэхүү театрын хөшиг татагдаж, гол танхимыг тойрсон таван давхар суудлууд нь үзэгч олноор дүүрнэ. Тэгээд урьдын адил үзэгчид тоглолтын өмнө театрын гоё тансаг дэнлүүг бишрэн харж, таалах болно. Их театрт ядаж нэг удаа очиж үзэх нэг гол шалтгаан эндхийн гайхалтай ур хийцтэй, гоёмсог, тансаг гэрлийн бүрхүүлэнд байдаг юм. Түүний тухай яг л нэг сайхан жүжиг үзсэнтэй адил ярьдаг юм. Харин өнөөдөр тэр урьд өмнийнхөөс илүү гайхалтай болсон ажээ. Сүүлийн зуу гаруй жил өнгө төрхөө ялимгүй алдсан үзэгчдийн танхимд нүд гялбам туяарах гэрэл гэгээг нь буцаан авчиржээ.  6,5 метрийн диаметртэй 24 мянган болор хэлхээ бөнжигнүүртэй: торон хээтэй болон царс модны навчсийг дуурайлган хээлсэн зүүлтүүд. Эдгээрийг 960 сорьцын шижир алтаар алтаджээ. Хоёр тонн гаруй жинтэй энэ люстр нь бараг гурван давхар байшингийн өндөртэй буюу 8,5 метр юм. Энэхүү люстрыг Их театрт болсон оросын сүүлийн II Николай хааныг хаан ширээнд залрах ёслолд зориулан 1896 онд бэлтгэжээ. Анхандаа люстр нь яг ийм байгаагүй юм. Тэрч бүү хэл уран барилгач Альберт Кавосын үед ч люстр ийм байгаагүй аж. Чухамдаа итали гаралтай түүний 19-р зууны дунд үед Их теартын дүр төрхийг бий болгосныг “унаган төрх нь гэж үзэх болсон” ажээ. Тэр үед байсан люстр аврага том байсан, гэхдээ энүүн шиг дэндүү тансаг байгаагүй. Яагаад гэвэл тэр үед Их театрын үзэгчдийн танхим нь гэрэлтэй байсан төдийгүй дээрээсээ салхи ордог байжээ. Таазнаас люстрыг дээвэртэй нэвт нүхэлсэн байснаас тэр нүрээр агаар орж ирдэг байжээ. Энэ тухай Их театрын сэргээн засварлах ажлын гүйцэтгэгчийн төлөөлөгч Михаил Сидоров ингэж ярьж байна. Одоо бид үзэгчдийн танхимд сууж байна. Харин Кавосын үед бол энэ танхимд тоглолтыг зөвхөн зогсоогоор үздэг байжээ. Яагаад гэвэл тэр үед тосон дэн барьдаг байж. Мэдээж хэрэг энэ танхимд зөвхөн ядуу түшмэлүүд болон оюутнууд ирдэг л байж л дээ. Тэдний дээрээс дэнгийн тос дусахад, тэд дараа нь тосны толбоо арилгадаг байжээ.Тиймээс энд хамгийн хямд үнэтэй тасалбараар ордог байж. 1863 онд Москвад анхны байгалийн хийн станцыг яг Их театрын дэргэд байгуулжээ. Үүнтэй зэрэгцэн Францаас энэхүү люстрыг авчиржээ. Түүнийг Парисд угсарсан бөгөөд, тусгай жижигхэн крантаар хийг хаадаг байжээ. Тэгэд тэр үед танхимыг сууж үздэг болгож болох байсан биш үү. Үгүй, тийм биш. Өвөл хүйтэн салхи гархад, гэрэлтүүлгүүдийн гадна талын урт хүзүүтэй шилэн савнууд халснаас болж хагардаг байв. Харин тэр доошоо урьдын адил тос биш, харин шил нисдэг байв. Тиймээс дуурь сонирхогчид буюу, ялангуяа хамгийн хямд тасалбартай үзэгчид маш их баатарлаг, эр зоригтой хүмүүс байсан байгаа биз. 1895 онд II Николай хаан ширээнд залрах болсны өмнө л сая нэг юм Москва гэрэл цахилгаантай болж, люстрыг өөрчлөн хийжээ. Хийн хоолойгоор шууд утас оруулахад л тэрний чийдэнгийн гэрлүүд гэрэлтэж эхэлсэн юм. Дашрамд хэлхэд, тэдгээр  чийдэнгийн шил нь тэр үед бас үнэтэй байсан юм шүү. 25 рубль. Энэ нь тэр үеийн хаан оросын түшмэлийн дундаж цалин байв. Гэтэл тэр люстрт 380 - 410 ширхэг гэрлийн чийдэн ордог байжээ. Аймшгийн тоо гарч байгаа биз. Гэсэн хэдий ч тэд үүнийг зөвшөөрч, манай люстр гэрэлтсэн түүхтэй юм. Дашрамд хэлхэд, люстрыг сэргээн засварлах ажлын өртөг багагүй гарсан юм. Түүнчлэн, түүний нарийн чимхлүүр ажлыг оросын шилдэг урчууд хийсэн юм. Тэд эрт дээр үеийн хээ хуар, зураг дүрсийн 13 мянга гаруй деталиудыг нарийн ур чадвар гарган  гайхалтай дуурайлган бүтээж чадсан юм. Энэ гайхамшигт бүтээлийг сэргээн засварлахад гурван кг цэвэр алт оржээ. Эцэст нь хэлхэд чухамдаа ийм их хэмжээний хөрөнгө мөнгө, ур ухаан, хүч чадал зарцуулсан явдал нь талаар өнгөрөөгүй нь бахархал юм.