Орос улс үр тарианы экспортыг хориглосон шийдвэрээ 7-р сарын нэгнээс хүчингүй болгосноос хойш  бараг 2,4 сая тонн улаан буудай, арвайг гадаадад нийлүүлжээ. Энэ сард үр тарианы экспортыг наанадаж 1,5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч өнгөрсөн оны ган гачиг ба ургацны бараг гуравны нэгийг алдсан явдал үр тарианы экспортыг бараг нэг жилээр тасалдуулав. Үүний улмаас АНУ, Канад, Австрали дэлхийн зах зээлд оросын нийлүүлэгчдийн байр суурийг эзлэжээ. Оросын хөдөө аж ахуйн салбарынхан бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлд буцахын тулд  нэлээд их хэмжээний хөнгөлөлт арга буюу олгож байна. Энэ онд Орос улсаас 20-25 сая тонн үр тариа гадаадад нийлүүлнэ. Ийм хэмжээний үр тариа бараг 4 тэрбум долларын өртөгтэй. Гай гамшиг тулгарахгүй бол Орос улс энэ улирлын дүнгээр дэлхийн тэргүүлэх гурван нийлүүлэгчийн тоонд орно. Гол төлөв Хойд Африк, Ойрхи Дорнодын орнууд оросын үр тариаг худалдан авч байна. Үр тариа үйлдвэрлэгч Европ ч худалдан авдаг. Харин үр тарианы экспортын дорнодын чиглэлийг Орос дөнгөж эзэмшиж эхлэсэн. Анхны дүн найдвар төрүүлж байна гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский хэллээ. Индонези, Япон, Өмнөд Солонгос гээд томоохон хэд хэдэн улс оросын үр тариаг худалдан авч байна. Өрсөлдөөн ширүүссэн учир экспортын хэр хэмжээ тийм их биш. Гэвч мөн зах зээл Орос улсад стратегийн ач холбогдолтой болохоор түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэж Злочевский тэмдэглээд:  «Зуун Азийн орнууд бус нутагт үр тариа нийлүүлэгчийн хувьд Орос улсын боломжийг одоохондоо сайн мэдэхгүй байна. Гэвч мөн зах зээл эдийн засгийн хөгжлийн хурд төдийгүй хүн амын өсөлтийн хурдын үүднээс манай орны хувьд өргөн хэтийн төлөвтэй. Азийн худалдааны компаниуд үр тарианы чанарт  маш өндөр шаардлага тавьж, нийлүүлэх хугацаанд хатуу болзол тулгадаг. Харин бус нутагт үр тарианы үнэ бусад зах зээлүүдээс илүү өндөр байна» гэв. Злочевскийн хэлснээр бол Сибирийн аж ахуйнуудаас одоо ч бараг 2 сая тонн үр тариа жилд азийн хөршүүдэд нийлүүлж, мөн үзүүлэлтийг ойрын үед 5 сая тоннд хүргэхэд бэлэн байна. Гэвч Алс Дорнодын боомтын дэд бүтэц хөгжөөгүй учраас Орос улс одоогоор урт хугацааны хэлэлцээрийн үндсэн дээр үр тариа жигд баталгаатай нийлүүлж чадахгүй байна. Үр тарианы тусгай агуулахууд Оросын Алс Дорнодын боомтуудад байгуулах замаар асуудлыг шийдвэрлэж болно гэж Злочевский үзэж байна. Японы Sojits компани мөн саналыг хэрэгжүүлэхэд оролцох бодолтой байна. Японоос үр тарианы агуулах барихад оруулах хөрөнгө нь оросын улаан буудайг Дорнодод нийлүүлэх усан замыг нээх ажлыг эрчимжүүлнэ.