Хятадын Шаошень хотын Мао Зедуний музей Оросын Улъяновск хотын Ленины нэрэмжит музейн хооронд хамтын ажиллагааны  гэрээ байгууллаа. Энэ долоо хоногт БНХАУ-ын анхны Нэгдүгээр нарийн бичгийн даргын төрсөн нутгийн төлөөлөгчид, дэлхийн анхны социалист нийгэм байгуулагчийн төрсөн хотод ирлээ. Хоёр хоногийн турш зочид Волга мөрний эрэг дээрх хотын соёл урлагийн ажил үйлстэй танилцан, мужийн Засгийн газар болон хотын Захиргаан дээр яриа, хэлэлцээ хийн,  мужийн төвийн түүхэн дурсгалт газруудтай танилцав. “Ялангуяа Волга мөрөн өргөн  уудам, сүр жавхлантай сайхан байлаа. Бид энд ирснээ хэзээ ч мартахгуй” гэж Шаошань хотын захиргааны тэргүүн Ху Дэчан хэллээ. Хятадын Шаошань болон Оросын Улъяновск хотууд нь 2009 онд ах дүү хотын барилдагаатай болсон юм. Тэр үед Улъяновск муж болон хятадын Хунань мужийн хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн болон соёлын хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм.