Их Британий тэнгисийн цэргийн бага дарга Стивен Керли өнгөрсөн оны 5-р сард Афганистанд 14 настай хөвгүүн бөмбөг дэлбэлснээс амь үрэгджээ. Энэ тухай британий “Гардиан” сонинд нийтлэсэн байна. Тэр тус улсын өмнө зүгт орших Гильменд мужийн нэгэн тосгонд харуулын үүрэг гүйцэтгэж явахдаа амь үрэгдсэн мюм. Хэд хоногийн дараа түүний эцэг хүүгээ афганы цагдаад өгчээ. Тэрээр хэлэхдээ: “Талибан” хөдөлгөөнийхөн хэрвээ олон улсын эвслийн эргүүл хийж байгаа цэргүүдийг дэлбэрэх төхөөрөмжийг ажлуулж дэлбэлвэл 80 доллар өгнө гэж амласан гэлээ.