Терроризм, Иран болон Афганистаны байдал, кибератакууд нь АНУ-ын аюулгүй байдалд гол заналхийлэл болж байна. Энэ тухай Пентагоны тэргүүн Леон Панетта Небраска мужид хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Одоо хэр нь террорист заналхийлэл  хадгалагдсаар байна” гэж тэр хэллээ. Пентагоны тэргүүн онцгойлон тэмдэглэхдээ: тус улсын эсрэг чиглэгдсэн кибернетикийн дайралтаас АНУ хамгаалагдах бэлэн байх ёстой юм. Тэд заналхийлэх чадавхаараа Перл-Харборын дайралттай ч тэнцэж болох юм шүү гэж  АНУ-ын БХЯ-ны сайд мэдэгдэв.