АНУ-ын Төрийн Департамент Саудын Арабд байгаа өөрийн иргэдийн заналхийлэлээс сэрэмжлүүлжээ. Байгууллагын мэдээлснээр арабын энэ улсад орогнож буй “Аль-Каидатай” ойрхон алан хядагч бүлгэмүүд америкчуудад байнга заналхийлдэг байна. АНУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ: террористууд нь ямарч арга мэх гаргаж чадах бөгөөд Саудын Арабын төрийн байгууллагууд руу дайрч чадна гэв. Өрнөдийнөөс гаралтай иргэд бүгдийг заналхийлж байна. Түүнчлэн тэдний байнгын очдог газрууд ч заналхийлэл дор байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, Төрийн департамент мэдэгдэхдээ: 2007 онд Саудын Арабд гадаадын иргэд рүү террорист халдлага гарснаас хойш тус улс аюулгүй байдлын салбарт мэдэгдэхүйц сайжирсан гэв.  Ялангуяа, энэ нь тус улсын зүүн хэсэгт болон Эр-Рияд мужид илүүтэй байна.