Олон улсын  рейтингийн Standart & Poors агентлаг түүхэндээ анх удаа АНУ-ын урт хугацааны зээлийг буурууллаа. Рейтинг нь тус улсын төсвийн хомсдол өсч байгаатай холбогдон хамгийн дээд түвшин болох “ААА”-с “АА”-гийн түвшинд буурчээ. АНУ-ын рейтингийн урьдчилсан таамаг нь S & P компаний үзэж буйгаар хамгийн “сөрөг” ажээ. Энэ нь тус улсын рейтинг цаашид унах явдал нь ойрын 1-1,5 жилийн хугацаанд болж магадгүй ажээ.  S & P нь одоогийн байдлаар  АНУ-ын рейтингийг бууруулаад байгаа цорын ганц агентлаг юм. Конгресс төрийн өрийн дээд хэмжээг нэмэгдүүлсний дараа Fitch болон  Moodys компаниуд АНУ-ын рейтингийг “ААА” зэрэглэлд буйг батласан юм.  S & P агентлагийн захирал Девид Бирс Рейтерт өгсөн ярилцлагадаа рейтинг буурах явдал  нь агентлагийн хувьд хүнд шийдвэр, гэхдээ тэд өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Агентлаг улсын зээлийн рейтингийг бууруулсан, яагаад гэвэл  АНУ  нь төрийн нэмэгдсээр байгаа өр зээлийг шийдвэрлэх хангалттай үр ашигтай арга хэмжээг авахгуй байна гэжээ. АНУ-ын Сангийн яам S & Р агентлагийн мэдэгдлийн  хариу арга хэмжээг тэр даруйд нь авчээ. Сангийн яамны төлөөлөгч энэхүү мэдэгдлийг алдаатай шийдвэр байсан  гэж тайлбарлав. Түүний ярьснаар рейтинг тооцоолохдоо алдасан 2 их наяд ам.доллараас болж рейтинг унасан гэжээ. Энэ нь АНУ-ын гадаад өрийн ДНБ-нтэй харьцуулсан  алдаатай тооцооноос гарсан байж магадгүй байна. Эцсийн дүнд Конгрессын батласан баримт бичгийг буруу ойлгосны улмаас болосн гэж АНУ-ын CNBC телевикийн компани мэдэгджээ.