Ливийн Засгийн газар Каддафийн хүү амь үрэгдсэн тухай мэдээллийг няцаав. Ливийн баруун хэсэгт орших Злитан хотын орчимд засгийн газрын цэргүүдийн байршил руу НАТО-гийн хүчнийхэн цохилт үзүүлэхэд Каддафийн хүү Хамис болон 30 гаруй цэргийнхэн амь үрэгдсэн гэж босогчид мэдээлсэн юм. Хамис тэнд босогчдын эсрэг цэргийн ажиллагааг бэлтгэж байжээ.