Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна! Манай нэвтрүүлэг үргэлжилж байна! Хээрийн зогсоолын төхөөрөмж болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрдэс судлалын мэдлэг болоод сансраас авсан  газрын хөрсний дээд давхаргын зургийг уншиж тайлах. Энэ бүгд болон өөр бусад олон зүйлүүдийг Сибирийн  Томск хотод ажлаа эхэлсэн  Бүхоросын өсвөрийн хайгуулчдын  VIII олимпиад харуулж байна. Арга хэмжээнд Орос, Украин, Узбекистан, Казахстан, Болгар болон Монгол улсын 14-18 насны хүүхдүүд оролцож байна. Өнөөдөр Орос улсын ерөнхий боловсролын сургуулиуд болон техникийн уран бүтээлийн төвүүдийн дугуйлангуудад, геолог-хайгуулын дээд сургууль болон факультетуудад 20 мянган оюутан залуус суралцаж байна. Уламжлал ёсоор хоёр жилд нэг удаа өвлийн уран бүтээлийн олимпиадыг зохион явуулсны дараа, дараагийн зун нь хээрийн олимпиадыг зохион явуулдаг ажээ. Эдгээр олимпиадад шилдгийн шилдэг хүүхдүүд оролцдог юм. Өсвөрийн хайгуулчдын сургуулийг төгссөн хүмүүс нь геологийн их, дээд сургуульд элсэн орж, салбартаа эзэмшсэн  мэргэжлийнхээ дагуу ажиллан, онц мэргэжилтэн болдог – гэж Оросын геологийн холбооны дэд ерөнхийлөгч Евгений Фаррахов тайлбарлаж байна. Хайгуулч – гэдэг бол зүгээр нэг мэргэжил огт биш юм. Энэ бол амьдралын шинж төлөв юм.  Хайгуулчин хүн талбайд 24 цаг  соёл иргэншлийн тав тухтай байдлаас тасархай байдаг төдийгүй, тэрээр өөрийн  болон нөхдийн хувь заяа шалтгаалах шийдвэрийг цөөнгүй удаа гаргадаг. Гэхдээ энэ бүгд нь эргэж өөрт нь ирдэг юм. Хайгуулчны мэргэжил хүнд хэрэгтэй, нүнжигтэй мэргэжил юм. Оросын хайгуулын албанд энэхүү мэргэжлийн хүмүүс байнга эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгээд өсвөрийн хайгуулчдын хөдөлгөөнөөр дамжуулан энэ мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, хүмүүст экологийн мэдлэг-хүмүүжил олгохыг зорьдог юм. Хээрийн хайгуулын анхны олимпиад зохиогдсон тэр үеээс  үндэсний хайгуулчдын сургуулийг бэлтгэхэд зөвлөлт-оросын мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулсан. ТУХН орнууд болон гадаадын бусад орнуудаас өсвөрийн геологчдын төлөөлөгчид оролцдог юм. Юуны өмнө энэ нь Монголын төлөөлөгчидөд хамааралтай гэж – Холбооны Зөвлөлийн байгаль, орчныг хамгаалах байнгын хорооны тэргүүн Виктор Орлов ярьж байна. Орос-монголын геолог-хайгуулын салбарын хамтын ажиллагаа нь 70 гаруй жилийн түүхтэй юм. Бидний ахмад үеийнхний дунд маш сайхан харилцаа тогтсон байдаг юм. Бидний хүүхдүүд энэ уламжлалт харилцааг маань  хадгалан үлдээсэй гэж хүсдэг юм. Орос улс бол дэлхийд геологийн хамгийн хүчтэй сургуультай орнуудын нэг. Тийм учраас бид хүүхдүүддээ энэ мэдлэгээ өвлүүлэхийг хүсдэг юм. Монгол хүүхдүүдийн хувьд гэвэл тэд Оросын үе тэнгийнхэнтэйгээ харьцах нь маш ашигтай байх болно. Магадгүй тэд бүгдээрээ геологчийн мэргэжил эзэмшихгүй ч  байж болох юм, гэхдээ хамт олны уур амьсгал, найрамдал, бие биендээ туслах харамгүй сэтгэл тэдний стэгэлд үлдэх болно. Эдгээр шинжүүд нь сайн хүн болоход нөлөөлнө гэж бодож байна. Өсвөрийн хайгуулчдын зуны хээрийн сургууль –зөвхөн геологийн хичээлээр явагддагүй аж. Түүнээс гадна хөл бөмбөг, гар бөмбөг, сагсны тэмцээн болоод ширээний теннис, шатар зэргээр тэд өрсөлддөг. Мөн чөлөөт цагаараа хамт дискотекд бүжиглэж, түүдэг галын дэргэд үдшийг хөгжилдөн өнгөрүүлдэг. Зуны хээрийн сургуулийн үеэр өсвөрийн хайгуулчид олон найз нөхөдтэй болж, насан туршдаа дурсах сайхан сэтгэгдлийг өвөртлөн харинаа.