2014 оны Сочийн Олимпийг зохион байгуулагчид 1980 онд Москвад болсон Олимпийн наадмын хаалтын ёслолын ойгоор Өвлийн Олимпийн нээлт, хаалтын шилдэг санал шалгаруулах тэмцээнийг зарлаж тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэ оны 12-р сард тодрох ялагч Сочийн Олимпийг нээлтийг үзэх 2 билет авна. ХХII зуны Олимпийг ёс төртэй өндөрлөсөн ёслолыг мөн тэр өдөр «Лужники» цэнгэлдэх хүрээлэнд байгаагүй оросын оршин суугчид ч өдгөө хүртэл санаж байна. Сая сая хүн тэртээх бэлэгдлийн нэг болсон ёслолыг телевизээр харсан билээ. Ялангуяа баярын төгсгөлийн үе мөчийг олонтаа дурсан санаж байна. 1980 оны Олимпийн бэлгэ тэмдэг болсон хийлсэн лут том баавгай цэнгэлдэх хүрээлэнгийн төв дунд эргэлдэн, цугларагсдад мэнд хүргээд дээшээ аажмаар хөөрсөн. Олимпийн наадам тэгж салсан гэж 1980 оны Олимпийн хаалтын ажиллагааг хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн амьдралы нь үйл явдал хэмээн үзэж байгаагаа Марина Чернова дурсан хэлээд: «Мөн явдал үнэхээр сэтгэл хөдөлгөв. Олимпи гэдэг гайхамшигт баяр наадам москвагийнханы хувьд томоохон үйл явдал болсон. Баавгай огторгуй руу зүглэн дээшлэх тусам цугларагсадын сэтгэл хөдлөж олонхи нь уйлав. Эцэст тэр маш хол нисч зайлав. Олимпи тэгж дууслаа. Дэлхийн бусад хотод болж байгаа Олимпийг харахдаа энэ үе мөчийг байнга санаж байдаг. Дээшээ хөөрөн нисэх хийлсэн баавгай найруулагчийн шийдэл болсон» гэв. 1980 оны Олимпийг хаах ёслол одоогоос 31 жилийн тэртээ 8-р сарын 3-нд болсон билээ. 2014 онд болох Олимпийг зохион байгуулагчид санал бодлын тэмцээнийг зарлаж мөн ойг тэмдэглэхээр шийдвэрлэв. Баяр ёслолын найруулагчийн чадвартай хэмээн өөрийгөө үзсэн хүн бүр Сочийн Олимпийг нээлт, хаалтын талаархи хувилбараа сирүүлэх боломжтой байна. Шилдэг санал баяр ёслолын төслийн үндэс болж магадгөй. Оросын ба гадаадын хэсэг продюсер төсөл дээр ажиллана. Уралдаанд оролцохын тулд саналаа 2011 оны 12-р сарын 15-аас өмнө 2014 оны Сочийн наадмын зохион байгуулах хороонд явуулах хэрэгтэй. Энэ нь баяр ёслолын төсөл, цуврал ноорог, зураг байж болно. Тэмцээнд оролцогч бүрээс ирүүлэх төсөл, зургийн тоо хэмжээг  хязгаарлахгүй. Бүтээлч олон саналууд зохион байгуулах хороонд аяндаа ирснээс хойш зохион байгуулагчид ийм тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэв. Өвлийн Олимпийн нээлт, хаалтын ёслолын талаар ард олны дэвшүүлсэн сонин саналууд мэргэжилтнүүдийг бишрүүлэв. Тухайлбал амьд шувуудаас бүрэлдсэн туг цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр нисэх санал Москвагаас, Сочийн олимпийн бэлэгдэл -цагаан баавгайг 1980 оны Москвагийн Олимпийн бэлгэ тэмдэг баавгайтай уулзуулах санал Осетиэс ирээд байна.