“Сколково” дахь шинэтгэлийн төвд арилжаа, эрдэм шинжилгээний төслүүдийг ижил түвшинд боловсруулдаг юм. Тухайлбал, биоанагаах ухааны салбарын технологийн төслүүдийг богино болон урт хугацаагаар авч болно. Энэ тухай салбарын гүйцэтгэх захирал “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьсан юм: «Биоанагаах ухааны технологийн салбар нь үндсэн дөрвөн чиглэлээр судалгааныхаа ажлыг явуулдаг. Энэ бол био эм зүй, био анагаах ухаан /үүнд шинээр боловсрогдсон цөмийн анагаах ухаан болон оношилгоо ордог/, био мэдээлэл зүйн систем болон биотехнологийн үйлдвэрлэл. Хамгийн гол нь ирээдүйн судалгаа, шинжилгээний үндэс суурь болох Сколковод эд бүгд нь бараг л “О” эхэлж байгуулагдаж байгаа юм». Жишээ нь: физик, математикаас ялгаатай нь Орос улсад тийм их хүчтэй биоанагаах ухааны судалгаа үгүй. Тиймээс энэ салбарыг өндөр түвшинд гаргахын тулд Сколковог өрнөдийн компаниудтай нягт хамтран ажиллуулах шаардлагатай юм. Одоохондоо хамгийн нягт холбоог америкчуудтай тогтоогоод байна. Сколково нь Масачусетсийн технологийн их сургууль, Өмнөд Калифорнийн их сургууль болон Гарвардын их сургуультай хамтран ажиллаж байна. Тун удахгүй бусад орнуудын компани, эрдэм-шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаагаа эхэлнэ-гэж Игорь Горянин амлав. Бид  Бельги, Италийн болон европын нилээд хэдэн орнуудын их сургуулиуд дээр очсон. Бид Зүүн-Өмнөд Азийн орнуудын их сургуулиудтай хамтран ажиллахыг хүсч байна. Та бүхний мэдэж буйгаар ирэх жил Орос улсад АНД орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион явуулна. Тиймээс Сингапур, Хятад болон Япон улс оршдог энэ бүс нутгийг бидний хамтын ажиллагаанд багтаах нь чухал юм. Энэ жил биоанагаах ухаан технологийн салбарын хүрээнд шинэтгэлийн үндсэн санхүүжилтийг оруулахад бэлэн байгаа Johnson & Johnson компанитай гэрээ байгуулсан. Сколковогийн ажлыг Novartis корпорац сонирхож байна. Энэ корпорац нь Оросд загвар болон биомэдээллийг хөгжүүлэхэд бэлэн байгаа төдийгүй, цаашид эм зүйд шинэтгэлийн технологийг ашиглахыг зорьж байна. Арилжааны урт болон богино хугацааны биоанагаах төслийг боловсруулахдаа Сколково нь оросын эрүүлийг хамгаалахын өмнө тулгарч байгаа асуудлуудыг мартаагүй юм - гэж Игорь Горянин нэмж хэллээ. Эмч нарыг дахин сургах хөтөлбөрийг сануулахыг хүсч байна. Урьд өмнө энэ нь мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр нэр хүндтэй байлаа. Харин одоо бол үүнийг хааш яаш, зохион байгуулалт муутай хийх болжээ. Харин бид эмч нарыг дахин сургах төвийг байгуулах ажлаа эхлээд байна. Энэ төвийг бидний түншүүд болоод томоохон эм үйлдвэрлэгч  компаниуд дэмжиж байгаа юм. Биоанагаах ухааны технологийн салбарт Оросын эрдэм-шинжилгээний төвүүдтэй холбоо тогтоогоод байна. 7-р сард Екатеринбург хотын Уралын Холбооны улсын их сургуультай гэрээ байгуулсан. “Сколково” сангаас энэ хотод хоёр төсөл санхүүжилт  аваад байна. Эдгээр нь: бүс нутгийн ШУА-ийн анагаах ухааны боловсруулалт болон Уралын Холбооны улсын их сургууль, Уралын цөмийн анагаах ухааны хамтарсан төслүүд юм.