Дэлхийн зах зээлд үнэт цаасны өртөг эрс унав. Ази, Европ болон АНУ-д хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч, зугтан зайлж байна. Өчигдер Германи, Франц, Их Британийн биржүүдэд хувьцааний өртөг эрс унав. АНУ-д тэдгээрийн өртөг 2008 оны доод хэмжээнд хүрчээ. Бразилийн Bovespa товъёог бараг 6 хувиар унав. Токиогийн бирж нээгдснийхээ дараагаар NIKKEI товъёогийн 5 хувийг алджээ. Хятад, Хонконгод хөрөнгө оруулагчид үнэт цаасаа идэвхтэй худалдаж байна. Оросын ММВБ, РТС-ын байдал бараг адилхан байна. Үнэт цаасны өртөг эрс унасан төдийгуй алт, нефтийн үнэ буурч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац саатах бололтой гэж хөрөнгө оруулагчид үзэж байгааг РБК агентлагийн Магадлан шинжлэх мэдээллийн газрын захирал Александр Яков- лев тэмдэглээд: «Ийнхүү эрс унахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. 1-рт сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн зах зээлийг донсолгож байсныг мартах хэрэггүй. Энэ нь АНУ өрөнд баригдаж болзошгүй аюултай холбоотой байсан. Мөн аюулыг арилгасан боловч олон асуудал тулгарсаар байна. Тэд зах зээлийн байдалд шахалт үзүүлж байна. Дэлхийн зах зээлийн өнөөгийн байдал зохисгүй хэмээн хөрөнгө оруулагчид үзсэн байх. Иймээс үнэт цаасны худалдаа эрс нэмэгдсэн» гэв. Нөхцөл байдал үнэхээр сайжрах яагаа ч үгүй байна. Европт өрийн асуудал хурцдаж, АНУ-ын санхүүгийн бодлогын хэтийн төлөв тодорхой бус хэвээр байж, хэрэглээ дэлхий даяар унасан явдал хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тугшуулж байна. Тэд хэтийн төлөв нь бүрхэг үнэт цааснаас ангижрахыг хичээж байна. Гэвч сүүлийн үед хувьцаа эзэмшигчид нэлээд их хэмжээний ашиг олсон гэж Александр Яковлев хэлээд: «Сүүлий үед зах зээлүүд нэлээд итгэлтэй өсөн нэмэгдлээ. Америкийн санхүүгийн товъёогууд ч нэлээд нэмэгдэв. Нефтийн үнэ хямралаас хойш хамгийн дээд цэгт хүрэв. Сүүлийн жил хөрөнгө оруулагчдад нэлээд ашигтай болсон. Иймээс тэд одоо ашигаа бататгахаар шийдвэрлэж, үнэт цаасаа их хэмжээгээр худалдаж байна» гэв. Гэвч  сандрах хэрэггүй гэж шинжээчид үзэж байна. Хөрөнгийн ба түүхий эдийн товъёог дэлхийн эдийн засагт аюултайгаар буураагүй. Буурах хандлага тодорхой хугацаанд үргэлжлэх бололтой. Тэргүүлэх олон орны өрийн асуудлыг даруй шийдвэрлээгүй. Иймээс хөрөнгө оруулагчид ойрын үед сэтгэл тайван байж чадахгүй нь.