Сири болон Ливийн одоогийн байдал нь эдгээр улсуудад тусгайлан нарийн, ялгавартай хандахыг шаардаж байна - гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэв. Оросын “Russia Today” телевизийн суваг болон “Эхо Москвы” радиостанц болоод гүржийн телевизийн “Пик” сувагт өгсөн ярилцлагадаа эдгээр орнуудын байдалд Дмитрий Медведевийн дүгнэлт өгчээ. Ижилхэн улс орон, адилхан нөхцөл байдал гэж байдаггүй гэдгийг Оросын ерөнхийлөгч сануулсан юм. Хэрвээ Ливийн байдлыг авч үзэх юм бол: нэг хүн 40 жил улс орныг удирдаж, тэгээд өөрийн ард түмний эсрэг хүч хэрэглэхийг шийджээ. Ямар нэгэн байдлаар Муаммар Каддафи нь сөрөг хүчнийхнийг устгах маш хатуу шийдвэр гаргажээ. Мэдээж хэрэг ийм үйл ажиллагааг бүгд жигшсэн. Гэхдээ Орос улсын үзэж буйгаар, энд асуудлыг цэргийн аргаар  шийдвэрлэсэн нь буруу байгаа юм. Цаашид нөхцөл байдал амар амгалангаар дуусах эх булаг нь одоог хэрнэ хадгалагдсаар байна. Энэ нь Каддафийн талынхны эсрэг сөрөг хүчнийхэн хүчтэй тэмцэж байгаа ч гэсэн, нутаг дэсвгэрийн бүрэн бүтэн байдал хадгалагдаж буйг хэлж байгаа юм. Ийм байдалтай зарим  газруудад улс орон нь чухамдаа хэдэн хэсэг болж  хуваагдаад байна. Ливи улс нь хараахан тарж бутраагүй байна. Тийм заналхийлэл бий, гэхдээ бүгд /үүний төлөө босогчид ч, Каддафийн талынхан ч/  эх орныхоо төлөө тэмцэж байгаа юм. Энэ бүгдийг би  бүх нөхцөлд, өөр хоорондоо тэс өөр загваруудыг харьцуулаасай гэсэн үүднээс ярьж байгаа юм. Сирийн байдлын хувьд гэвэл оросын ерөнхийлөгчийн үзэж буйгаар нилээд түвэгтэй өрнөж байна. Гэхдээ ерөнхийлөгч Башар Асад бол Каддафиас ялгаатай нь сөрөг хүчнийхний өөдөөс буу шагайх тушаал өгөөгүй, гэсэн ч тэнд хүмүүс амь үрэгдсээр байна. Ийм учраас л тус улсын байдал туйлын түгшүүр төрүүлж байна. Орос улсын удирдагч Башар Асадыг Сирийг аажмаар өөрчлөн байгуулах ажлаа эхлэхийг ятгана - гэж тэмдэглэсэн юм. Хувийн харьцахдаа ч тэр, захидал сэлтээр ч тэр би түүнд нэг санааг хэлж байдаг юм. Сөрөг хүчнийхэнтэй эвлэрч, иргэний энх тайван улсыг тогтоон, орчин үеийн улс орныг байгуулахад яаралтай өөрчлөлт шинэчлэлийг явуул - гэж. Мэдээж хэрэг бид ч гэсэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, ямар чиг  баримжаатай байна гэдгийг ажиглаж байгаа гэв. Сирийн байдлыг зохицуулах ажиллагаа тус улсын иргэдээр, нийт иргэдийн яриа, хэлэлцээний үндсэн дээр хөндлөнгийн оролцоогүйгээр хийгдэх ёстой гэж – ОХУ-ын ГХЯ өөрийн зүгээс удаа дараа мэдэгдсэн юм. Энэ байр суурь нь НҮБ-ын АЗ-ийн мэдэгдэлд нөлөөлсөн . Лхагва гаригт Зөвлөл Сирийн эрх баригчдыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэж буруушаан, мөргөлдөөнд оролцогч талуудыг хүчирхийллээс зайлсхийхийг уриалсан юм. Өрнөдийн зарим орнуууд энэхүү уриалгыг илүү хатуу аястай тогтоол болгож гаргуулахаар санаархаж байсан ч гэлээ Зөвлөлийн тэргүүний мэдэгдэл төдийгөөр өнгөрсөн юм. АЗ Сирийн эрх баригчдыг урьд өмнө амласан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхийг уриалсан билээ.  Пүрэв гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Асад нь Бүх нийтийн сонгууль явуулах болон тус улсад олон намын системийн тогтолцоо бий болгох тухай зарлиг гаргасан юм.