Энэтхэгийн цагдаагийнхан 165 хүний амь хороосонд сэжиглэн хөлсний алуурчин Жаггу Пехелваныг баривчлаад байна. Британы  “Гардиан” сонины мэдээлснээр хууль хамгаалагчид алуурчинг 10 жилийн турш хайж байжээ. Пехелваныг цагдаагийнхан тус улсын  хойд хэсэгт орших Уттар-Прадеш мужаас баривчилжээ. Тэр тус мужийн хамгийн нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байжээ. Нэг аллагад тэр 14 мянгаас 37 мянган евро авч байжээ. “Гардианы” уламжилснаар тэр саяхан хорин хүний амь егүүтгэхээр гэрээ хийсэн байжээ.